СУЛ ТАЛАА ХЭРХЭН ЯЛАН ДИЙЛЭХ ВЭ?

ЭРГЭЦҮҮЛЭЛ: "Бид сул дорой байдалтайгаа нүүр тулах үедээ Бурханы хүч чадалд найдах учиртай. Харин Бурхан бидэнд хүч чадлыг өгөхдөө бидний сул дорой байдалд дүйцэх хүч чадлыг өгдөг. Бурхан бидэнд ямар ч шалтгаангүйгээр хүч чадлыг өгдөггүй. Бурханаас ирэх хүч чадал бидний хэрэгцээнд нийцсэн хэмжээгээр бидний амьдралд урсан орж ирдэг”.
            Бидний амьдралд хямрал зовлон нүүрлэх үед, өвчин зовлон, бэртэл гэмтэл, уй гашуу тохиолдох үед л бид өөрсдийгөө ямар сул дорой хүмүүс болохоо ухаардаг. Эсрэгээрээ бид эрүүл саруул, хүч чадалтай, баян чинээлэг, элбэг хангалуун байх үедээ өөрсдийгөө хэнд ч дийлдэшгүй нэгэн мэтээр төсөөлдөг. Харин хүнд хэцүү цаг ирэхэд бид өөрсдийнхөө сул дорой байдлыг ухаараад зогсохгүй энэ л ухаарал нь эргээд айдас болон тодорхойгүй байдал руу биднийг хөтөлдөг.
            Тэгвэл Библи бидэнд энэ тухай өгүүлэхдээ бидэнд гайхамшигтай урам зоригийн үгсийг өгч байна. Ингээд хамтдаа Др.Стэнлийн ярианд анхаарлаа хандуулцгаая.