БИДНИЙ МӨНХИЙН ГЭР - 2 хэсэг

ЭРГЭЦҮҮЛЭЛ: Бурхан биднийг аварсан нэг чухал шалтгаан бол та бид Бурханыг алдаршуулан амьдрахын тулд юм. Бурхан биднийг аврахдаа зөвхөн мөнхийн шийтгэлээс аврахын төлөө аварсан төдий бишээ. Тэр биднээр дамжуулан Өөрийгөө алдаршуулахын тулд биднийг авралдаа багтаасан.
Др.Чарльз Стэнлийн Библийн хичээлээр бэлтгэн хүргэдэг ХАМТДАА нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар ийнхүү эхэлж байна. Христэд итгэгчид бүгдээрээ хожим нь мөнхийн улсад очих болно гэдэгт бид итгэдэг. Тэгсэн хэрнээ бид хожмын тэрхүү мөнхийн гэр орныхоо тухай маш багыг мэддэг.
            Хожим нь бидний очих мөнхийн улс бол хамгийн гайхамшигтай төгс газар байх болно. Гэхдээ хожим мөнхийн улсад бид ямар байдалтай байх вэ, бидний мөнхийн гэр орон ямар байх вэ гэдэг нь бидний энэ дэлхий дээр ямар байснаас шууд хамааралтай байх болно. Тэгвэл чухамдаа энэ л сэдвийн дагуу Др.Стэнли өнөөдөр бидэнтэй ярилцах болно. Итгэгч бидний хувьд мөнхийн гэрээ одооноос бэлтгэх нь амин чухал асуудал юм. Тэгвэл бид хэрхэн тийнхүү бэлтгэх вэ гэдгийг Др.Стэнли бидэнд зааж өгөх болно. Ингээд Др.Стэнлийн ярианд анхаарлаа хандуулцгаая.