НАДАД ТААЛАГДДАГ ТАНЫ АРВАН ЗҮЙЛ

НАДАД ТААЛАГДДАГ ТАНЫ АРВАН ЗҮЙЛ

Тиймээс та нар одоо ч үйлдэж байгаа шигээ нэг нэгнийгээ тайтгаруулж, нэг нэгнийгээ барьж байгуулагтун. 1 ТЕСАЛОНИК 5:11

Та өөрийн хайртай хүмүүсийнхээ төрсөн өдөр аль эсвэл Христмас баяраар юу өгөх вэ гэж боддог уу? Миний нэг найз, Ангий Райт нэг санаа гаргасан нь танд таалагдаж магад. Та өөрийн гараар хийсэн юмыг дотны хайртай хүндээ бэлгэнд өгвөл яасан бэ? Тэр юу вэ гэвэл, “Надад таалагддаг таны арван зүйл” гэдэг гарчигтай цомог юмуу хайчилбар наасан ном, эсвэл тийм нэртэй ил захидал ч байж болох юм. Энэ бэлэг танаас их мөнгө шаардахгүй ч эргэцүүлэн бодох нэлээдгүй цагийг та үүнд зарцуулна. Учир нь та нөгөө хүнтэйгээр ямар харилцаатай болохоо эргэн дурсаж, тэр хүний дотроос танд хамгийн таалагддаг арван зүйлийг сонгож бичих юм.
“Надад таалагддаг таны арван зүйл” гэдэг энэ сайхан бэлгийг та найман настай балчир хүүдээ ч, мөн наян настай эмээдээ ч өгөх боломжтой. Энэ бэлэг ямар ч насны ямар ч хүнд тохирно. Таны бэлэг тэдэнд ирэх сар жилүүдийн турш урам өгнө гэдэгт та эргэлзэхгүй байж болно. Магадгүй тэд таны энэ бэлгийг насан туршид нандигнана. Мэдээж та тэр арван зүйлийн зургийг яаж ийгээд оруулж наавал таны бэлэг бүр ч хосгүй сайхан болно.
Бид хайрт хүмүүсээ өөрсдийн давуу талаа сайн мэддэг гэж боддог. Гэвч тийм биш гэвэл та гайхах байх. Та хамгийн ойр дотны хүмүүсээ ажиглан харж байгаа шүү дээ. Тэдний зарим нь амьдралынхаа тодорхой талбарт маш их тэмцлийг туулсаныг, тэр асуудлаа үнэхээр амжилттайгаар даван гарсаныг та мэднэ. Тиймээс тэдний сайн сайхан зүйлсийг та тэдэнд сануулах хэрэгтэй.
Библид өгүүлэхдээ: “Тиймээс та нар ... нэг нэгнээ тайтгаруулж, нэг нэгнээ барьж байгуулагтун” гэжээ. Тийм тайтгарал, урам зориг хэнд ч илүүдэхгүй. Тийм ч учраас энэ бэлэг үнэхээр онцгой байж чадна.
Энэ дашрамд хэлэхэд, Ангий найз маань бас нэг санааг нэмж гаргасан. Дотны хүн чинь таныг гомдоох, эсвэл танаар уучлуулах шаардлага гарна. Хүмүүсийн аливаа харилцаанд сайнын хажуугаар муу зүйлс тохиолддог шүү дээ. Хоорондоо асуудалтай болох бүртээ та тэр хүний амьдралаас таалагддаг арван зүйлийг эргэцүүлэн бодоод бай. Тэгвэл та тэр хүнд удаан хугацаагаар уурлан уцаарлахаа болино. Та өөрөө харах болно.


ТАНЫ АМЬДРАЛД БУЙ ТЭР ОНЦГОЙ ХҮНД ӨӨР ХЭНИЙ Ч ӨГЧ ЧАДАХГҮЙ БЭЛГИЙГ ӨГӨӨРЭЙ.