БУРХАНААС АЙХ АЙДСЫГ ХЭРХЭН ЯЛАН ДИЙЛЭХ ВЭ?

БУРХАНААС АЙХ АЙДСЫГ ХЭРХЭН ЯЛАН ДИЙЛЭХ ВЭ?

Абрам аа, бүү ай! Бамбай чинь Би тул шагнал чинь агуу их гэжээ. Эхлэл 15:1

Бурханыг эрэн хайх чин сэтгэлтэй нэгэн найз маань Бурханаас айх айдсаасаа болоод Бурханыг эрж хайх эрэл хайгуулдаа урам нь маш их хугарсан тухай бичиж байсан. Би түүний тэрхүү чинхүү үгсийг уншихдаа А.В.Тозерын бичсэн нэгэн үгийг санасан. А.В.Тозер“Энэ цаг үеийн түнэр харанхуй дунд ганц л гэрэл гэгээтэй зүйл байна... Өнөөдөр Бурханыг эрж хайж, Бурханаар өлсөж цангаж буй хүмүүсийн тоо улам бүр нэмэгдсээр байна” хэмээсэн.
Таны таньдаг хүмүүс дунд ийм байдалд орсон хүн байна уу? Бурханаар чин сэтгэлээсээ өлсөж цангаж, Бурханыг таньж мэдэхийг хүсэж, Бурхантай хамт алхахыг хүсэж, Бурханаар хэрэглэгдэхийг хүсдэг ч айдас, болгоомжлол, тээнэгэлзэл, тодорхойгүй байдал, эргэлзээ саад болоод байдаг?!
Тэгвэл Бурхантай ойр дотно харилцаатай болох хэд хэдэн алхам бий. Эхлээд Бурханы Хүү Есүс Христийг таньж мэдэх. Дараа нь Бурханаас айх айдсаа ялан дийл. Энэхүү айдас нь хэд хэдэн ойлголттой шууд холбоотой. Зарим хүмүүс Бурханд гологдох вий, Бурханы хүлээлтэд хүрэхгүй байх вий гэдгээс айдаг. 
Тэдний тэр бүх айдсын зарим нь үндэслэлтэй байдаг бол зарим нь огт ор үндэсгүй байдаг. Гэсэн хэдий ч “Айх юм юу ч байхгүй шүү дээ” гэсэн зөвлөгөө тэдэнд огт тус болдоггүй. Энэ нь яг л шүдний эмч дээр очиж шүдээ авахуулах гэж байгаа хүнд “битгий ай” гэж хэлж байгаатай адил. Шүдний эмчид шүдээ авахуулж үзсэн ямар ч хүн үүнийг ямар байдгийг мэднэ шүү дээ. Шүдээ өрөмдүүлэхэд ямар их өвддөг болохыг олон хүн батлан хэлж чадна. Одоо үед нэг үеэ бодоход харьцангуй гайгүй болсон байж болох ч хуучин бол үнэхээр их өвддөг байсан. 
Гэхдээ шүдний эмчээс ялгаатай нь би дөчин жил хүмүүстэй ажиллахдаа одоог хүртэл “Есүс Христ миний итгэлийг маш том алдсан. Есүс Христтэй дотно нөхөрлөх ямар ч аргагүй юм байна” гэж хэлэх хүнтэй нэг ч таараагүй.
Тиймээс хэрвээ та Бурханд гологдох вий гэж айдаг бол энэ айдас чинь үнэхээр бодитой айдас мөн үү? гэж өөрөөсөө асуугаарай. Бурхан надаас хэрээс хэтийдсэн зүйл хүсэх вий гэж бид айдаг. Гэхдээ Бурхан үнэхээр бидний хэрээс хэтэрсэн зүйлийг хүсдэг үү? Эсвэл бидний Бурханд өгөхийг хүссэнээс илүү ихийг хүсдэг үү? Энэ хоёр бол ялгаатай ойлголт. Мөн нэмээд хэлэхэд та өөрөөсөө “Бурхан урмыг чинь хугалахыг амьдралдаа амсаж мэдэрсэн билүү?” гэж асуугаарай. “Би өөрийнхөө эсвэл бусдын буруутай зүйлд Бурханыг шударга бусаар буруутгаж байгаа юм биш биз?” хэмээн өөрөөсөө асуугаарай.  
Ингэхдээ та асуулт болон хариултыг цаасан дээр буулган бичээрэй. Мөн Бурханаас гуйн залбирсан залбирлуудаа, Бурхан тэдгээр залбирлуудад хэрхэн хариулж, таны амьдралд юу хийснийг тэмдэглэн бичээрэй. Эзэн Есүс “Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаал Бурханаас уу эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ” (Иохан 7:17) хэмээсэн.
Эцэст нь хэлэхэд, Библид “бүү ай” гэж хэлэхдээ ихэвчлэн Бурханы оршихуй, Бурханы хүч чадал, Түүний гайхамшгуудтай холбоотойгоор хэлсэн байдаг. Библид “Бүү айгтун” гэсэн үгс удаа дараа бичигдсэн байдаг нь та ч бас Бурханаас айх хэрэггүй гэдгийг сануулж байгаа. Та айдсаа дарж Бурханы энэ үгэнд итгээрэй. 
Үнэхээр Есүс Христэд итгэж найдах үед Тэр хэзээ ч бидний итгэлийг алддаггүй. Тиймээс Түүнийг эрж хайх таны эрэл хайгуул чинь үр жимсээ өгнө. Та Бурханы чин сэтгэлээсээ хайх үед Бурхан танаар удаан хайлгахгүй гэдэгт итгэлтэй байж болно. Учир нь Бурхан Өөрөө таныг хүлээж байдаг. Бурханыг хайсан бүхэн олох болно. Түүнийг олсон бүхэн шагнагдах болно. 


“ТА НАР НАМАЙГ ХАЙХ БӨГӨӨД БҮХИЙ Л ЗҮРХЭЭРЭЭ НАМАЙГ ХАЙВАЛ ОЛНО” (ИЕРЕМИА 29:13) ГЭСЭН БУРХАНЫ АМЛАЛТ ОДОО Ч ХҮЧИНТЭЙ ХЭВЭЭРЭЭ.