Аврагч мэндэлсэн нь

Өнөөдөр бид Бурханы үг болох Библиэс сэдэвлэсэн “Авралын түүх” хэмээх цуврал драмыг сонсогч та бүхэнд үргэлжлүүлэн хүргэх болно. Энэ бол бид бүхнийг алдаа дутагдал, буруу сонголт, бүтэлгүйтэл, ичгүүр бүхнээс минь аврах гэсэн Бурханы авралын түүх юм. Үнэндээ Бурханы “Авралын түүх” бол бидний хүн нэг бүрийг хайрласан Бурханы хайр энэрлийн түүх билээ. Ингээд цуврал драмын арван нэг дэх дугаар буюу “Аврагч мэндэлсэн нь” хэмээх дугаарыг хүлээн авч сонсоцгооё.