Израилийн өмнөд ба хойд хаант улсын тухай 1Хаад номд өгүүлсэн түүх энэ номд үргэлжилнэ. Номыг 1) МЭӨ 9-р зууны дунд үеэс МЭӨ 722 онд мөхсөн Самарийн уналт буюу Хойд хаант улсын төгсгөл хүртэлх үе; 2) Израилийн хаант улсын уналтаас олзлогдол буюу МЭӨ 586 онд Вавилоны хаан Небухаднезар, Иерусалимыг сүйрүүлсэн тухай түүх хэмээн хувааж болно. Вавилончуудын захиргаанд Иудаг удирдаж байсан Гедалиа захирагчийн тухай мөн Иудагийн Иехоиахин хаан Вавилоны шоронгоос суллагдсан тухай мэдээгээр ном төгсдөг.
Үндэстэнд учирсан эдгээр гай зовлон Израиль, Иудагийн хаад болоод ард түмний итгэлгүй байдлаас болсон юм. Иерусалимын сүйрэл түүнчлэн Иудагийн ард олон цөлөгдсөн явдал бол Израилийн түүхэн дэх томоохон эргэлтийн нэг билээ. Энэ номд тодрон харагдах эш үзүүлэгч бол Елиагийн залгамжлагч Елиша юм.
/Эх сурвалж: Ариун Бичээс Нийгэмлэг 2013 АРИУН БИБЛИ-ийн 2Хаад номын танилцуулга/