Эрт ирсэн ТӨГСГӨЛ

Хүн төрөлхтөн бий болсон цагаасаа л алдаа дутагдлаар дүүрэн байсан. Бид хэлэх ёсгүй үгсийг хэлж, хийх ёсгүй үйлдлүүдийг хийдэг. Тийнхүү бид ойр дотны хүмүүсээ гомдоож, ноцтой алдааг гаргадаг. Зарим тохиолдолд бидэнд хөндлөнгийн туслалцаа зайлшгүй хэрэгтэй болдог. 
    Тэгвэл бидний үзэх түүхүүд чухамдаа үүгээрээ хоорондоо холбогдож байгаа юм. Бидний амьдрал дахь бүтэлгүйтэл бүр бидэнд аврал хэрэгтэйг сануулж байдаг. Бид бүхний дотор алдаа дутагдал, буруу сонголт, бүтэлгүйтэл, ичгүүр, сүйрлээс аврагдаж, бүхнийг шинээр эхлэх гэсэн хүсэл бий. Харин Бурханы аврал бидний энэ хүслийг гүйцэлдүүлж өгдөг. Гэхдээ хэрвээ бидний гэм нүгэл, алдаа зөрчил дэндүү том бол яах вэ? Чухамдаа ийм  асуулттай тулгарч, хүнд хэцүү асуудалтай нүүр тулсан, яахаа мэдэхгүй болсон хүмүүст энэхүү цуврал драм маань зориулагдсан юм шүү. Ингээд цуврал драмын хоёр дахь дугаар буюу “Эрт ирсэн төгсгөл” хэмээх дугаарыг хүлээн авч сонсоцгооё.