БИДНИЙ МӨНХИЙН ГЭР

ЭРГЭЦҮҮЛЭЛ:  Бурхан биднийг энэ дэлхий дээр эд баялаг хураахын тулд улайран зүтгэж амьдраасай гэж хүсдэггүй. Учир нь эд баялаг биш харин Бурханы өршөөл нигүүлсэл бидний мөнхийн хамгаалалт юм. 

Др.Чарльз Стэнлийн сургаалаар бэлтгэн хүргэдэг ХАМТДАА Библийн цуврал хичээлийн энэ удаагийн дугаар ийнхүү эхэлж байна. 
    Есүс Христэд итгэсэн хүмүүсийг тэнгэрт мөнхийн амьдрал хүлээж байгаа. Гэтэл Бурханаас мөнхийн амийн бэлгийг хүлээж авсан хэрнээ бид ихэнхдээ энэ дэлхий дээрх амьдрал, энэ дэлхий дээрх асуудлууддаа илүү их анхаарал хандуулж, илүү ач холбогдол өгч амьдардаг. Энэ нь бид мөнхийн улсын тухай төдийлөн төсөөлөлгүй байдагтай холбоотой байж болох юм. Бид мэдэхгүй зүйлийнхээ талаар бодохдоо баяр хөөртэй байж чадахгүй шүү дээ. 
    Өнөөдөр Др.Стэнли бидэнд мөнхийн улсын тухай Библид юу гэж өгүүлсэн байдаг вэ гэдгийг хэлж өгөх болно. Тийнхүү бид мөнхийн улсын тухай тунгаан бодоод зогсохгүй, тэрхүү мөнхийн үнэнийг үл итгэгч найз нөхөддөө ч хуваалцан ярих боломжтой болох юм. Ингээд хамтдаа Др.Стэнлийн ярианд анхаарлаа хандуулцгаая.