ХРИСТИЙГ ХҮЛЭЭЖ АВАХААС ТАТГАЛЗАГСДАД ӨГӨХ АНХААРУУЛГА

ЭРГЭЦҮҮЛЭЛ: Христийг хүлээж авахаас татгалзсан хүмүүс хожимын шийтгэлээс зайлах аргагүй юм. Ямар ч тайлбар, ямар ч шалтаг шалтгаан, ямар ч гүн ухаан, теологи тэднийг энэхүү гарцаагүй шийтгэлээс чөлөөлж чадахгүй. 

Др.Стэнлийн сургаалаар бэлтгэн хүргэдэг ХАМТДАА Библийн хичээлийн энэ удаагийн дугаарт тавтай морилно уу. 
    Биднийг үхлийн дараа юу хүлээж байдаг юм болоо? Энэ дэлхий дээрх бүхий л шашин шүтлэг энэхүү асуултанд өөрийнхөөрөө хариулт өгөхийг хичээдэг. Гэхдээ тэр бүх шашин шүтлэг нь ямагт таамаг төдий зүйлсийг хэлдэг бол харин Христитгэл нь Библи дээр үндэслэсэн хөдлөшгүй үнэнийг тунхагладаг. Тэгвэл таны итгэл үнэмшил дэлхийн бусад шашин шүтлэгээс юугаараа ялгаатай юм бэ? Библийн үг чухам юугаараа бусдаас онцгой юм бэ? 
    Есүс Христ энэ дэлхий дээр амьдран байхдаа үхэл болон амилалттай холбоотой маш олон зүйлсийг өгүүлсэн байдаг. Түүний өгүүлсэн бүхэн үнэн болохыг Тэр үхлээс амилснаараа бидэнд батлан харуулсан юм. 
    Тэгвэл өнөөдөр Др.Стэнли бидэнд Есүс Христийн энэ л сургаалыг тайлбарлан таниулж өгөх болно. Др.Стэнли энэ цагт бидэнтэй “ХРИСТИЙГ ХҮЛЭЭЖ АВАХААС ТАТГАЛЗАГСДАД ӨГӨХ АНХААРУУЛГА” гэсэн сэдвээр ярилцах болно.