МӨНХИЙН ШИЙТГЭЛ ҮНЭХЭЭР БИЙ ГЭЖ ҮҮ?

ЭРГЭЦҮҮЛЭЛ: Бурханы Хүү Есүс Христээр дамжуулан Бурханаас бидэнд өгч буй тэрхүү авралаас зориудаар, санаатайгаар татгалзана гэдэг нь өөрөө тухайн хүнийг мөнхийн галтай нууранд хаягдах цорын ганц шалтгаан болдог. 

Др.Чарльз Стэнлийн Библийн хичээлээр бэлтгэн хүргэдэг ХАМТДАА нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт тавтай морилно уу.
    Христэд итгэдэггүй хүмүүсийн хувьд Христитгэлийн талаар хүлээн зөвшөөрөхөд хамгийн хэцүү ойлголтуудын нэг бол мөнхийн шийтгэл буюу тамын тухай ойлголт байдаг. Зарим хүмүүс там байдаг гэдэгт итгэдэггүй, итгэхийг ч хүсдэггүй. Зарим хүмүүсийн хувьд хайр энэлээр дүүрэн тэр Бурхан аймшигтай газрыг бий болгож тэндээ хүмүүсийг хаяна гэдгийг төсөөлж чаддаггүй. Бурхан тийм харгис хэрцгий байж чадна гэж үү? гэж тэд боддог.
    Тэгвэл энэ мэт ташаа ойлголтуудад бид ямар хариулт өгөх вэ? гэдэг талаар бид өнөөдөр үзэх болно. Магадгүй та өөрөө ийм ташаа ойлголттой яваа бол галт нуур буюу там үнэхээр байдаг гэдгийг Библи бидэнд хэрхэн нотолж байгааг бид үзэх олно. Ингээд хамтдаа Др.Стэнлийн ярианд анхаарлаа хандуулцгааж, бидний үгүйсгэх эсэхээс үл шалтгаалаад үнэхээр “мөнхийн шийтгэл гэж байдаг” гэдгийг Библиэс мэдэж авцгаая.