ҮХЛИЙН ДАРАА ТАНЫ МӨНХӨД БАЙХ ГАЗАР – 2 хэсэг

ЭРГЭЦҮҮЛЭЛ: “Та Бурханы Хүү Есүс Христийг өөрийн Аврагч Эзэнээ болгон хүлээн авсан тэр л мөчид та Бурханы хаанчлалын иргэн болж, таны мөнхийн хувь тавилан өөрчлөгдөх болно.”  

Чарльз Стэнлийн Библийн хичээлээр бэлтгэн хүргэдэг ХАМТДАА нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар ийнхүү эхэлж байна. 
Хүмүүс бидэнд түгээмэл байдаг нэгэн дайсан бол үхэл юм. Тэгвэл та үхлийн тухай бодохдоо айдаст автан чичирдэг үү? Эсвэл үхэл бол Есүс Христтэй хамт мөнхөд байх тэр амьдралын үүд хаалга хэмээн хардаг уу? 
Өнөөдөр Др.Стэнли бидэнтэй “үхлийн дараа бид мөнхийн мөнхөд хаана байх вэ?” гэсэн сэдвээр ярилцах болно. Өнгөрсөн хичээлээр биднийг зөвхөн 2 л сонголт хүлээж байгаа тухай өгүүлсэн. Ингэхдээ тэр хоёр сонголтын нэг болох мөнхийн улс, диваажингийн тухай Др.Стэнли бидэнд өгүүлсэн. Харин өнөөдөр бид хамтдаа үлдэж буй ганц сонголт болох тамын тухай үзэх болно. Энэ бүхнийг үзэх явцдаа та нэг л зүйлийг санаарай. Хожим таны мөнхөд байх тэр газрыг танаас өөр хэн ч сонгож чадахгүй. Энэ бол таны сонголтоос бүрэн хамаарсан асуудал. Хамгийн чухал нь та энэ сонголтыг өнөөдөр ч хийх боломжтой юм шүү!