ҮХЛИЙН ДАРАА ТАНЫ МӨНХӨД БАЙХ ГАЗАР

ЭРГЭЦҮҮЛЭЛ: Бурхан таныг мөнхөд Өөртэйгөө хамт байлгахын тулд хийж болох бүхнийг хийсэн гэдгийг та битгий мартаарай. 

Чарльз Стэнлийн Библийн хичээлээр бэлтгэн хүргэдэг ХАМТДАА нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар ийнхүү эхэлж байна. 
    Бид бүгд үхлийн тухай ярихаас зайлсхийцгээдэг. Магадгүй бид үхлийн дараа биднийг юу хүлээж байгаа тухай тодорхой мэдэхгүй учраас ийнхүү зайлсхийдэг байж болох юм. Тэгвэл өнөөдөр Др.Стэнли бидэнтэй энэхүү сонирхолтой сэдвийн талаар ярилцах болно. Үхлийн дараа юу биднийг хүлээж байдаг юм болоо? Энэ амьдралын маань ажил үйлс үхлийн дараах үйл явдалд нөлөөлдөг болов уу? Бид үхлийн дараа хаана мөнхөд байх вэ? Хамтдаа энэ бүх асуултанд Библийн үнэний дагуух хариултыг авцгаая. Ингээд Др.Стэнлийг урьцгаая.