БУРХАНЫ УДИРДАМЖИЙГ ЭРЭЛХИЙЛЭХ НЬ – 2 хэсэг

ЭРГЭЦҮҮЛЭЛ: Бурханд бууж өгнө гэдэг нь өөрийнхөө хүслийг хойш тавьж Бурхаөны хүслийг эн тэргүүнд тавина гэсэн үг. Бурханаас өгсөн удирдамжийг ямар ч тохиолдолд дуулгавартай дагана гэсэн үг юм шүү. 

Чарльз Стэнлийн Библийн хичээлээр бэлтгэн хүргэдэг ХАМТДАА цуврал нэвтрүүлэгт тавтай морилно уу. 
    Өнөөдөр та бид яарч сандарсан, цаг хэмнэж, хурдаа нэмсэн цаг үед амьдарч байна. Тэр утгаараа бид ямар ч зүйл дээр хүлээх дургүй болсон. Ямар нэг зүйлийг бид хүлээхээс өөр аргагүй болвол бид дотроо тавгүйцэж, тухгүйцэж, дургүйцэж цухалддаг. Гэтэл хүлээх нь чухал үе гэж бас бий. Тэр тусмаа бид Бурханы удирдамжийг эрэлхийлж байгаа бол хүлээж сурна гэдэг маш чухал. 
Бид өөрсдийнхөө хүслийн дагуу эсвэл өөрсдийнхөө төлөвлөгөөнд баригдаж шийдвэр гаргах үедээ ихэвчлэн алдаатай шийдвэр гаргадаг. Харин бид Бурхантай зөвлөлдөхөд цаг гаргаж Бурханыг дуулгавартай дагах шийдвэртээ бат зогсох юм бол Бурхан биднийг гарцаагүй хөтлөн дагуулах болно. Хамтдаа энэ цагт Бурханы удирдамжийг эрэлхийлж, Бурханы “яв” гэсэн цагт явж чаддаг, Бурханыг хүлээж чаддаг хүмүүс байх нь ямар чухал болохыг сурж авцгаая.