БУРХАНЫ УДИРДАМЖИЙГ ЭРЭЛХИЙЛЭХ НЬ – 1 хэсэг

Бурханы үгээр бусдын амьдралд хүрдэг ХАМТДАА Библийн хичээлийн энэ удаагийн дугаар ийнхүү эхэлж байна. 
    Нэгэн алдартай Христ итгэлт зохиолч хэлэхдээ “Бурханд итгэдэг хэрнээ Бурханд бодитой ханддаггүй итгэгчид маш олон, бүр сая саяараа байдаг” гэсэн байдаг. Магадгүй та дотроо “Би ийм биш” гэж бодож байж болох ч хэрвээ бид өөрийнхөө өдөр тутмын амьдралыг анхааралтай ажиглах юм бол бид маш олон тохиолдолд Бурхан байдаггүй юм шиг үйлдлийг хийж байдаг. Бид Бурханаас мэргэн удирдамжийг гуйдаггүй. Бурхан бидэнд мэргэн удирдамжаа өгнө гэдэгт ч итгэдэггүй. Та Бурханаас мэргэн удирдамжийг гуйхын оронд өөрийнхөөрөө аливаа асуудлаа шийдчихээд, дараа нь тэр төлөвлөгөөгөө ивээж өгөхийг Бурханаас гуйж залбирдаггүй гэж үү? 
    Харин Бурхан биднийг удирдан дагуулах болно гэж амласан. Гэхдээ үүний тулд бид өөрсдөө Бурханыг сонсох цагийг гаргах нь чухал. Тиймээс өнөөдөр хамтдаа “Бурханы удирдамжийг эрэлхийлэх нь” гэсэн сэдвийн дагуу суралцацгаая.