УРАМ ЗОРИГГҮЙ БАЙДЛЫГ ХЭРХЭН ЯЛАН ДИЙЛЭХ ВЭ? - 2 хэсэг

ЭРГЭЦҮҮЛЭЛ: Бидний амьдралд юу ч тохиолдсон бай тэр хүнд асуудлаас гарах замыг Бурхан бидэнд аль хэдийн бэлдэж өгсөн байгаа. Харин бид урам хугарсан ч зориг мохохгүй, урам зоригоо алдахгүй байх нь чухал юм.

Чарльз Стэнлийн сургаалаар бэлтгэн хүргэдэг ХАМТДАА нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт тавтай морилно уу. 
    Мариа Марта 2-н амьдралд юу тохиолдоод байгааг тэд өөрсдөө ч ойлгохгүй байсан. Тэд өөрсдийн сайн найз Есүс рүү хэл хүргүүлж, хайртай ах Лазар нь үхлүүт өвчтэй байгааг хэлүүлсэн ч Есүс ирсэнгүй. Тэр битгий хэл Лазарыг нас барж 3 хоночихоод байсан ч Есүс ирсэнгүй. Есүс дотны найз нараа мартлаа гэж үү? 
    Харин эцэст нь Есүс арай гэж нэг юм ирэхэд Марта Түүнийг тосч уулзаад “Эзэн, Та энд байсан бол ах минь үхэхгүй байх байсан. [Харин] Та Бурханаас юу ч гуйсан Бурхан Танд өгнө гэдгийг одоо би мэдэж байна” гэж хэлсэн байдаг. Хэдийгээр Мартагийн урам хугарсан байсан ч Есүс нөхцөл байдлыг одоо ч өөрчлөх чадалтай гэдэгт Марта бат итгэж байсан. 
Биднийг урам хугарч, сэтгэлээр унасан үед Бурханд итгэх бат итгэл л биднийг бат зогсоход тусалдаг гэдгийг Др.Стэнли өнөөдөр бидэнд сануулах болно. Ингээд “Урам зориггүй байдлыг хэрхэн ялан дийлэх вэ?” гэсэн сэдвээр хамтдаа сурцгаая.