УРУУДАН ДОРОЙТОЖ БУЙ ДЭЛХИЙ ЕРТӨНЦӨД НАЙДВАР БИЙ ЮУ?

УРУУДАН ДОРОЙТОЖ БУЙ ДЭЛХИЙ ЕРТӨНЦӨД НАЙДВАР БИЙ ЮУ?

Гамшгийн тэр өдрүүдийн дараа гэнэт нар харанхуйлж, сар гэрлээ эс гарган, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно. Матай 24:29

1833 онд тэнгэрт солирын бороо орох үед Барууны ертөнцийн мянга мянган хүн айдаст автсан юм. Хэдийгээр эрдэмтэд энэ үйл явдлыг урьдаас хэлж байсан ч айдаст автсан хүмүүсийн хувьд дэлхийн төгсгөл ирэх гэж байгаа мэт санагджээ.
Гэхдээ дэлхийн хамгийн онцгой солирын бороо 1966 оны 11 сарын 25-ны өдөр болсон. Зурагчин Жеймс Яанг Жет Лабораторын ажиглах цэгээс тэрхүү онцгой үзэгдлийг үзэж, түүнийгээ “үй олон галт бөмбөлөг” гэж нэрлэсэн. Тэрээр энэ үйл явдлын талаар “Дундаж хүн бүх амьдралынхаа туршид дөрвөн “галт бөмбөг” үздэг гэсэн судалгаа байдаг. Харваж буй солир нь зургаан секундэд харваж өнгөрдөг бөгөөд үлдээсэн гэрэлт зам нь 10-12 минут ажиглагддаг. Бид тэр орой 90 минутын хугацаанд мянга гаруй харваж буй солирын зургийг авч чадсан” гэж дурссан юм. 
Солир таны зогсож байгаа газар дээр унах магадлал хэр их талаар бодож үзсэн үү? Эсвэл өөр ямар нэгэн гараг манай дэлхийтэй мөргөлдөх магадлал хэр өндөр бол? 1968 оны 6 сарын 15-ны өдөр Икар хэмээх жижиг гараг дэлхий болон Буд гарагтай маш ойрхон зөрж өнгөрсөн. Эрдэмтэд дэлхийн болон Буд гарагийн татах хүч Икар гарагийн тойрог замд нөлөө үзүүлэх боломжтой хэмээн үзэв. Нэгэн эрдэмтэн эрдэм шинжилгээний сэтгүүлд “Икар гарагийн тойрог зам дахь хэдхэн градусын өөрчлөлт Икар гарагийг дэлхийтэй мөргөлдөхөд хүргэх боломжтой” гэж бичжээ. 
Элч Петр “Гэвч Эзэний өдөр хулгайч мэт ирэх болно. Тэгэхэд тэнгэр нүргэн өнгөрч, язгуур юмс галд хайлах бөгөөд газар ба түүн дээрх бүх үйл шатна” (2Петр 3:10) гэж хэлсэн.
Эрдэмтэд атомын бөмбөг дэлбэрэхэд Петрийн бичсэнтэй адил зүйл болдог тухай нотолжээ. Мөн энэ дэлхийн эргэлт аажмаар удааширсаар байгааг тогтоосон. Өөрөөр хэлбэл нэг өдөр дэлхий эргэхээ болих боломжтой. 
Хэрвээ үүнд итгэхэд хэцүү байгаа бол та Библид бичсэн эш үзүүллэгүүдийг судлаад үзээрэй. Тэгээд түүхийн хуудсыг сөхөж тэдгээр эш үзүүллэгүүд нарийвчлалтайгаар хэрхэн биеллээ олсныг олж үзээрэй. Библийн сүүлийн ном Илчлэлд дэлхийн төгсгөл ирэх үед юу болох тухай маш олон зүйлийг өгүүлсэн. Гэхдээ үүнээс илүүгээр Библи бидэнд амьдралын талаар маш олон зүйлийг өгүүлдэгсэн. 
Библи биднийг хаанаас ирж хааш одохыг хэлдэг. Энэ нь бидэнд үхлийн дараах амьдралын талаар өгүүлээд зогсохгүй бид энэ амьдралдаа хэрхэн утга учир, зорилго чиглэлтэй амьдрах талаар ч өгүүлдэг. Библи бидэнд өнөөдрийн амьдрал маань ямар чухал болохыг сануулахын зэрэгцээ бидэнд мөнхийн ирээдүйн талаар ч сануулдаг. Есүс Христээр дамжуулан Бурхантай харилцаатай болох нь бидний амьдралыг өөрчлөөд зогсохгүй мөнхийн ирээдүйг маань өөрчилдгийг Библи гэрчилдэг. 
Есүс “Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн билээ” (Иохан 10:10) хэмээн айлдсан. Түүний хэлсэн үгс, заасан сургаалууд нь ихэнхдээ бидний өдөр тутмын амьдрал, ойр дотны хүмүүстэй харилцах харилцаатай холбоотой байдаг ч нөгөөтэйгүүр бидний мөнхийн ирээдүйн талаар ч мөн олон зүйлийг өгүүлсэн байдаг. 
Цаг нь ирэхэд одод унаж, дэлхий бүхэлдээ галд шатна. Харин тэр цагт таны бие махбод үгүй болж болох ч сүнс тань мөнхөд байна. Тиймээс тэнгэрт од харвахыг харах бүртээ түүний цаана биднийг хайрладаг Бурхан буйг санаарай. 


БИД ЕСҮС ХРИСТЭЭР ДАМЖУУЛАН БУРХАНЫГ ТАНЬЖ МЭДЭЖ, ХҮҮХДҮҮД НЬ БОЛОХ БОЛОМЖТОЙГ БҮҮ МАРТ.