НИКОДЕМ: Дахин төрсөн хүн

Та бүхэн манай түүхийн тайлбар буланд тавтай морилно уу. Өнөөдрийн драм бидэнд “Эзэнтэй уулзсан” хүмүүсийн нэг болох Никодемийн тухай өгүүлэх болно. Энэ түүх Библи дэх Иохан сайнмэдээн дээр бичигдэн үлдсэн байдаг. Тухайн үеийн шашны удирдагчид болох Фарисайчуудын нэг Никодем Есүсийн сургаалыг сонссон байна. Хэдийгээр Фарисайчуудын ихэнх нь Есүсийн сургаалыг эсэргүүцэж байсан ч Никодем Есүсийг Бурханаас илгээгдсэн хүн гэдэгт итгэх болжээ. Ингээд Никодем шөнө дөлөөр Есүс дээр очжээ. Харин Есүс түүнийг дахин төрөх хэрэгтэй хэмээн сануулж, энэ нь ямар утгатай болохыг тайлбарлаж өгсөн байна. Хожим нь Никодем Есүсийг бусад Фарисайчуудаас өмөөрөх болсон юм. Хэдий тийм ч Фарисайчууд Есүсийн эрх мэдлийг үгүйсгэсээр, эцэст нь тэд Есүсийг баривчлуулан, цовдлуулсан юм. Есүсийн үхлийн дараа Никодем Ариматын Иосефтой хамт очиж Есүсийн цогцсыг загалмайгаас буулган авч, тосоор тослон оршуулсан байдаг. Ингээд Никодем өөрт нь тохиолдсон түүхийг хэрхэн өгүүлэхийг хамтдаа сонсоцгооё.