БИД ЯАГААД БИЕ БИЕЭ СОНСОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

БИД ЯАГААД БИЕ БИЕЭ СОНСОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

"Израилийн Ариун Нэгэн, Эзэн БУРХАН айлдахдаа “Гэмшил ба амар тайван дунд Та нар аврагдах болно. Үнэнч итгэл ба чимээгүй байх нь Та нарын хүч мөн” гэлээ. Гэвч та нар хүсээгүй" (Исаиа 30:15)

Хүмүүс өөрсдийгөө бусдад сонсгохыг маш их хүсдэг. Жишээ нь: саяхан манай оффисын ойролцоох нэгэн банкны салбарыг нэг залуу дээрэмдсэн юм. Гэхдээ тэр залуу тэр даруй зугтахын оронд дээрэмдсэн мөнгөө цаасан торонд хийсэн чигтээ газар суугаад цагдаа нарыг иртэл уйлсан байна. Өнөөх залуу хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүүхэдтэй байжээ. Тэгээд цөхөрсөндөө болоод ийм алхам хийжээ. Өөрийг нь сонсож туслах хүн байхгүйгээс болоод цөхрөлөө хуваалцахын тулд тэр шоронд орохоос ч буцахгүй болсон байжээ. 
Мэри Жо Иансен гэгч эмэгтэй өөрийг нь хэн ч сонсохгүй байгаад үргэлж гомдоллож бухимдаж явдаг байжээ. Эмч нь ч, өмгөөлөгч нь ч, гэр бүлийнхэн нь ч түүнийг сонсдоггүй байж. Тиймээс тэр бүх хүний анхаарлыг татахын тулд нэгэн аймшигт алхмыг хийсэн. Гэрийнхээ ойролцоох нэгэн сургуульд нэвтэрч ороод нэг ангийн хүүхдүүдийг багштай нь барьцаалав. Улмаар орон даяар бүх хүний анхаарал түүн рүү хандах үед тэр духандаа сум зоож орхижээ. 
“Шал утгагүй юм” гэж та бодож болох. Хэн ч уур хилэн, сэтгэл хөдлөлөөсөө болоод гэм зэмгүй хүүхдүүдийг айлгаж цочирдуулах ёсгүй. Гэхдээ хүмүүс ганцаардаж, цөхөрсөндөө юу ч хийхээс буцахгүй болдог. 
Чухамдаа ийм шалтгааны улмаас зарим хүмүүс угаалгынхаа өрөөний ханан дээр графити зурах, олон хоногоор дуугаа хураах эсвэл хүний санаанд оромгүй аймшигтай хүчирхийллийг үйлддэг. Энди Уархолын дууны үгэнд гардаг шиг “Тэд 15 минут ч болов алдартай байхыг хүсдэг. Тэд бусдад өөрийгөө таниулахыг хүсдэг”.
Хүн бүрийн дотор (миний бас сонсогч таны дотор) дараахь үндсэн гурван хэрэгцээ бий. 1. Хайрлуулах, 2.Ач холбогдолтой байх, 3.Аюулгүй байх. Энд гарч буй хоёр дахь хэрэгцээ буюу ач холбогдолтой байх хэрэгцээ нь өөрөө өөртөө болон бусдад үнэ цэнтэй нэгэн байх гэсэн хэрэгцээ. Хэн нэгэн хүн яриаг минь сонсоно гэдэг нь бидэнд өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлж, би бол үнэ цэнэтэй хүн гэх мэдрэмжийг төрүүлдэг. 
Швейцарийн нэрт сэтгэл судлаач Др.Пол Турниер “Бусдад өөрийгөө сонсгох хүний хүслийг дутуу үнэлж болохгүй. Учир нь хүн бүрт өөрийгөө сонсгох дотоод хэрэгцээ байдаг. Харамсалтай нь хүмүүс төдийлөн бие биеэ сонсдоггүй. Заримдаа яг л хоёр дүлий хүн ярилцаж байгаа юм мэт байдаг” хэмэсэн. Энэ бол үнэхээр үнэн үг. Өнөөдөр маш олон хүн дуу хоолойгоо бусдад сонсгохын тулд юу ч хийхээс буцахгүй болжээ. Тэр тусмаа ойр дотны хүмүүс өөрийг нь сонсохгүй байгаагаас болоод маш олон хүн сэтгэлийн шархтай амьдарч байна. 
Тийм болохоор, та сонсож сурахгүйгээр эхнэр эсвэл нөхөр, эцэг эх эсвэл үр хүүхдийнхээ дотоод хэрэгцээг хангаж чадахгүй. Учир нь сонсож сурна гэдэг харилцааны салшгүй хэсэг. Хоёрдугаарт, залбирлын хувьд ч ялгаагүй Бурханы дуу хоолойг сонсож сурах нь маш чухал. Учир нь Бурхан бидний залбиралд заавал хариулдаг. “Бурхан танд тов тодорхойгоор “Надад итгэ” гэж хэлсэн” гэдэгт би итгэлтэй байна. Бурханы дуу хоолойг сонсоно гэдэг маш чухал. 


БУРХАН БИДЭНТЭЙ НАМУУХАН БОЛОВЧ ТОДОРХОЙГООР ЯРЬДАГ. ТИЙМЭЭС ТА КОМПЬЮТЕР, УТАС, ЗУРАГТ РАДИОГОО УНТРАА. ТЭГЭЭД АНХААРАЛТАЙ СОНС.