ХЭРХЭН МӨНХИЙН УЛСАД ОРОХ ВЭ?

ХЭРХЭН МӨНХИЙН УЛСАД ОРОХ ВЭ?

Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь дууг минь сонсоод үүдээ нээвэл, Би дотогш түүн уруу орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно. Илчлэл 3:20

Би нэг удаа өмнө нь очиж байгаагүй сургууль дээр зочлон лекц унших боллоо. Тэрхэн даруйд миний дотор хоёр асуулт төрсөн нь, энэ газар хаана байдаг юм бэ? Тийшээ би яаж очих вэ? гэсэн хоёр асуулт байсан юм.
Сонирхолтой нь ихэнх хүмүүс нас барахаараа диваажинд очно гэж боддог ч судалгаанаас аваад үзэхэд хэрхэн диваажинд очих вэ гэдэг талаар ямар ч ойлголтгүй байдаг байх юм. Хэрвээ таныг мөнхийн улсын үүдэнд очих үед Петр гарч ирээд танаас “Би яагаад таныг ийшээ оруулах ёстой билээ?” гэж асуувал та юу гэж хариулах вэ? Бид нэг л өдөр тэнд очно гэж боддог ч диваажингийн хаалгыг юу бидэнд нээж өгдөг юм бол оо?
Зарим хүмүүс сайн үйлст итгэдэг. Хэрвээ бид сайн хүн, гэр бүлийн сайн гишүүн, сайн хөрш, үнэнч шударга байх юм бол диваажинд орно гэж боддог. Ихэнх хүмүүсээс сайн байх юм бол тийм хүнд Бурхан үгүй гэж хэлэхгүй гэж тэд боддог.
Хачирхалтай нь Христэд итгэдэггүй атлаа Христэд итгэгчдээс ч илүү өгөөмөр, илүү сайхан сэтгэлтэй, илүү нөхөрсөг найрсаг хүмүүс байдаг. Яг тулсан үед итгэгч хүмүүсээс ч илүү сайн үл итгэгч хүмүүс маш олон бий. Тэгвэл бид үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
Кэмбрижийн Их сургуулийн профессор Си.Эс.Льюис үүнтэй адил асуудалтай нүүр тулжээ. Тэрээр “Гэхдээ асуудлын гол нь нэг хүн нь хэр сайн эсвэл нөгөө хүн нь хэр мууд байгаа юм биш. Харин Бурхан амьдралд нь хүрээгүй бол итгэгч хүн ямар байх байсан бол? гэдэгт л асуудал оршиж байгаа юм” хэмээсэн байдаг.
Хүмүүс өөрсдийнх нь хийсэн сайн үйлс, өгөөмөр сэтгэл, үнэнч шударга зан чанар тэднийг диваажинд оруулах тасалбар болно гэж боддог. Мэдээж ийм байхын буруу гэж юу байх вэ дээ. Гэхдээ бидний сайн үйлс хэдий сайхан байлаа ч Бурхан болон бидний хоорондын зайг ойртуулж чадахгүй. Исаиа 59:2 эшлэлд хэлэхдээ “Харин хилэнц чинь та нарыг Бурханаас хагацуулан нүглүүд чинь Түүний нүүрийг та нараас далдалжээ” гэсэн байдаг. Жишээ нь та ууланд явж байгаад 10 метр өргөн ангалтай таарлаа гэж төсөөлье. Гэхдээ та шаггүй тамирчин учир 9 метр 50 см хариаж чаддаг байлаа гэж бодъё. Гэхдээ энэ нь тэрхүү ангалын дээгүүр харайж гарахад хангалттай юу? Мэдээж үгүй.
“Бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэггүй” (Ром 3:23) хэмээн Паул хэлсэн. Бүх хүн нүгэл үйлдсэн. Гэм нүгэл үйлдээгүй гэж хэлж чадах хүн нэг ч байхгүй. Мөн Паул хэлэхдээ “Тэр биднийг зөвт байдлын дотор хийсэн үйлсээр минь бус, харин өршөөлийнхөө дагуу шинэтгэлийн угаал ба Ариун Сүнсний шинэчлэлээр аварсан юм” (Тит 3:5) гэсэн байдаг.
Есүс Никодем хэмээх нэгэн сайн хүнтэй уулзахдаа дахин төрөх тухай өгүүлдэг. Тэр хүн бол өгөөмөр, эелдэг, ёс суртахуунтай, шүтлэгтэй, их мундаг хүн байсан. Гэвч Есүс түүнд дахин төрөхгүй юм бол Бурханы хаанчлалд орохгүй хэмээн хэлсэн.
Тэгвэл бид диваажинд очихын тулд юу хийх ёстой вэ? Маш энгийн гурван алхам: Нэгдүгээрт, танд Бурханы уучлал өршөөл хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөр, хоёрдугаарт, Есүс Христийн загалмайн үйлсийн улмаас Бурхан таныг байгаагаар тань хүлээн авна гэдэгт итгэ, гуравдугаарт, Есүс Христийг Аврагч Эзэнээ болгож хүлээн ав.
Цуглаанд хамрагдаж, ёс суртахуунтай, сайн хүн байх нь сайн хэрэг. Гэхдээ энэ нь бидний өмнө мөнхийн улсын үүдийг нээж өгч чадахгүй.


ГАГЦХҮҮ ЕСҮС ХРИСТЭД ИТГЭХ ИТГЭЛЭЭР БИД ДАХИН ТӨРЖ, МӨНХИЙН УЛСЫН ИРГЭН БОЛОХ БОЛОМЖТОЙ.