Израилийн нэгдсэн хаант улс байгуулагдсан тухай Самуел номд гарсан түүх энэ номд үргэлжилнэ. Номыг 1) Давид хааныг залгамжлан Израиль, Иудаг Соломон хаанчилсан нь; 2) Соломоны хаанчлал ба хөгжил цэцэглэлт, Иерусалимд ЭЗЭНий өргөө баригдсан нь; 3) Хаант улс өмнөд, хойд болон хуваагдаж, МЭӨ 9-р зууны дунд үе хүртэл эдгээр улсыг хаанчилж байсан хаадын түүхийг өгүүлсэн нь хэмээх хэсгүүдэд хуваан үзэж болно.
Нэг, хоёрдугаар Хаад номуудад хаан бүр Бурханы өмнө хэрхэн явсныг шүүн үзэж, үндэстний хувь заяа хаанаасаа шууд хамаарч байсныг харуулдаг. Өөрөөр хэлбэл хуурамч шүтээн, дуулгаваргүйдэл гай зовлонд хүргэж байлаа. Хойд хаант улсын хаад бүгд хүнд хэцүү цагт буруу шийд гаргаж байхад Өмнөд хаант улсын хаад сайн муу янз янз байжээ. Бурханы өмнө зөв явж, шүтээн шүтэхээс хол байхыг хүмүүст сануулж асан Бурханы эрэлхэг эш үзүүлэгчид энэ номын хамгийн цуутай хүмүүс юм. 
/Эх сурвалж: Ариун Бичээс Нийгэмлэг 2013 АРИУН БИБЛИ-ийн 1Хаад номын танилцуулга/