ТАНЫ АМЬДРАЛ ЯМАР ҮНЭ ЦЭНЭТЭЙ ВЭ?

ТАНЫ АМЬДРАЛ ЯМАР ҮНЭ ЦЭНЭТЭЙ ВЭ?

Би тэднийг амьтай, бялхсан амьтай байхлгахын тулд ирсэн билээ. Иохан 10:10

Хүний амьдрал ямар үнэ цэнэтэй вэ? Хүний биеэс 2200 ширхэг чүдэнз хийх фосфор, жижигхэн хадаас хийх хэмжээний төмөр, долоон ширхэг саван хийх хэмжээний өөх тос, жижигхэн аяга дүүрэх хэмжээний элсэн чихэр, багахан хэмжээний сулфур, төдий хэмжээний кальци гарган авах боломжтой. Гэхдээ бидний амьдрал хүний биеэс гаргаж авсан багахан хэмжээний химийн элементүүдээс хавьгүй илүү үнэ цэнэтэй. Тийм биз?
Олон жилийн өмнө гурван настай Кэти Фискус охиныг орхигдсон худагт унасан тухай мэдээ цацагдах үед би Далласт байж таарсан юм. Тэр даруйд хэвлэл мэдээлэл охиныг аврах ажиллагааг шууд дамжуулсан. Бяцхан охины амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байх үед түүнийг аврахаар маш олон хүн олон цаг шаргуу ажиллацгаав. Уг үйл ажиллагааг орон даяар шууд дамжуулж олон мянган хүн аврах ажиллагаанд санхүү мөнгөөр тусалсан. Орхигдсон худагт гацсан бяцхан охин бүх хүний сэтгэлийг хөдөлгөж тэр охины амийг аврахын тулд хэдэн сая доллар зарцуулсан ч чадахаар байв. Тэгвэл хүүхдийн амь нас сая долларын үнэ цэнэтэй гэж үү?
Үнэндээ хүний амь насыг мөнгөөр хэмжиж боломжгүй. Таны амь нас энэ дэлхийн бүх мөнгийг нийлүүлснээс ч илүү үнэ цэнэтэй. Яагаад гэж үү?
Мөнгөөр худалдан авч чадахааргүй зүйлс амьдралд олон. Хайртай дотнын хүн маань хүндээр өвчилсөн үед бид тэр хүний амийг аврахын тулд байгаа бүх мөнгөө зориулахад ч бэлэн байдаг. Ядуу зүдүү хүмүүст тохиолддог уй гашуу дэлхийн хамгийн баян чинээлэг хүмүүст ч мөн ялгаагүй тохиолддог. Хайртай хүний маань амь нас дээсэн дөрөөн дээр байх үед бидний хийж чадах зүйл дэндүү бага байдаг. Эмч нар хүний амьдралыг бага ч болов уртасгаж чадах ч нэгэнт зогссон зүрхийг хэн ч эргүүлэн амилуулж чадахгүй.
Нөгөөтэйгүүр бидний хувьд Бурхан бидний амьдралыг хэрхэн харж байна вэ гэдэг хамгийн чухал. Бурхан бидний тэр бүх сул дорой байдлыг харахдаа Өөрийн Хүүг бид рүү илгээсэн. Яагаад гэвэл мөнх амийг Бурханаас өөр хэн ч өгч чадахгүй. Эхэнд Бурхан хүний хамраар амийн амьсгалаа үлээн оруулснаар хүмүүс амьд биет болсон тухай Библид өгүүлдэг. Гэхдээ бидний амь бусад ан амьтдын амиас юугаараа ялгаатай юм бэ гэвэл бидний дотор мөнх оршигч сүнс бий. Бидний энэ дэлхий дээрх амьдрал дууссан ч бидний сүнс хаа нэгтээ мөнхөд амьдрах болно. Тийм учраас Есүс Өөрийнхөө энэ дэлхийд ирсэн шалтгаанаа хэлэхдээ Иохан 10:10 эшлэлд “Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн билээ” хэмээсэн.
Тэгвэл хүний сүнс хэр үнэ цэнэтэй юм бэ? Бурханы нүдэнд бол бидний сүнс Бурхан Хүүгийн амь настай адил үнэ цэнэтэй. Тиймээс ч бидний сүнсийг мөнхийн шийтгэлээс аврахын тулд Бурхан Өөрийн цорын Ганц Хүүгээ илгээсэн. Өнөөдөр дэлхийн хүн амь эрс нэмэгдсэнээс болоод заримдаа бид хувь хүний үнэ цэнийг багасгаж бодох хандлагатай байдаг. Бид өөрсдийгөө дэлхийн долоон тэрбум хүмүүсийн ердөө л нэг нь гэж боддог. Гэтэл үнэндээ Бурханы мэлмийд бидний хүн нэг бүр үнэ цэнэтэй. Бурхан таныг байгаагаар чинь хайрладаг. Таны амьдрал Бурханд үнэ цэнэтэй. Та үнэ цэнэтэй учраас л Бурхан Хүүгээ таны төлөө илгээсэн. Чухамдаа тийм учраас та Есүс Христэд итгэх үед “Би Есүс Христийг миний Аврагч хэмээн хувьчлан хүлээн авч байна” гэж тунхаглах боломжтой.


БИД ИЙМ АГУУ АВРАЛЫГ ҮЛ ХАЙХРААД ХЭРХЭН ЗУГТААХ БИЛЭЭ? ЕВРЕЙ 2:3