СУВДАГ ШУНАХАЙ АМЬДРАЛААР АМЬДАРАХАА ЗОГСОО!

СУВДАГ ШУНАХАЙ АМЬДРАЛААР АМЬДАРАХАА ЗОГСОО!

Тиймд та нар газар дээрх эрхтнүүдийг үхүүл. Энэ нь садар самуун, бузар булай, тачаал, муу хүсэл, шунахайрал болох шүтээн шүтэх явдал юм.  Колоссай 3:5

Арван дөрөвдүгээр зууны үед одоогийн Бельги улсын газар нутагт Раналд хэмээх нэгэн ноён амьдардаг байжээ. Тэр ноён маш ховдог учраас нилээд жингийн илүүдэлтэй хүн байв. Тэрээр хоолноос хэзээ ч буцдаггүй байсан тул зарц нар нь түүнийг Крассис буюу Латинаар “бүдүүнээ” хэмээн хочилдог байжээ. 
Ингээд явцын дунд тарган ноён маань хаан болов. Гэвч түүний дүү Эдуард өөрөө хаан болж чадаагүйд хорсож ахынхаа эсрэг хуйвалдаан зохиож түүнийг барьж хорьжээ. Гэвч Эдуард ард олны уур хилэнгээс зайлсхийхийн тулд ахыгаа хөнөөх эсвэл шоронд хорихын оронд өөр нэгэн аргыг бодож олов. Тэрээр ахдаа зориулж тусгай өрөө бариулж түүндээ энгийн жинтэй хүн чөлөөтэй орж гарч болохоор хаалга хийсэн байна. Харин жингийн илүүдэлтэй ах нь тэр хаалгаар багтаж гарах аргагүй байв.
Ингээд шинэ хаан Эдуард өдөр бүр ахдаа хамгийн амттай хоол хүнсийг тасралтгүй хүргүүлдэг болжээ. Харин хүмүүст хэлэхдээ Эдуард “Ах минь миний хоригдол биш ээ. Тэр хүссэн үедээ гарч явж болно” гэж тайлбарладаг байсан гэдэг.
Раналд ноёны хувьд тэр дүүгийнхээ биш харин өөрийнхөө ховдог шунахай сэтгэлийн хоригдол болсон байв. Гэвч өнөөдөр бидний эргэн тойронд Раналд шиг шунаг сэтгэлийнхээ хоригдол болсон хүмүүс олон.
Харамсалтай нь хүний шуналд хязгаар үгүй. Зах зээлийн ихэнх хувийг эзэмшиж буй томоохон корпорациуд дөнгөж гарч ирж буй жижигхэн компаниудыг няц дарж, зургаан долоон оронтой тоогоор долларын цалин авдаг захирлууд улам илүү их бонус авахын тулд улайран зүтгэж, баян чинээлэг улс гүрнүүд нь ядуу буурай улс орнуудаа сорон мөлжиж байна.
Раналд хаан хоолноос болж өөрийгөө хоригдол болгосон бол өнөөдөр хүмүүс мөнгө, алт, эрдэнэс, эрх мэдэл, алдар нэрд шунах шуналаасаа болоод өөрсдийгөө хоригдол болгодог. Тэд эдгээр зүйлсийн төлөө бусдыг хохироож, улс төрийн хуйвалдаан зохион байгуулж, хүчирхийлэл үйлдэж, дайн дэгдээж, цус урсгаж байна.
Гэхдээ зөвхөн баян чинээлэг, эрх мэдэлтэй, хүч чадалтай хүмүүс л шуналын асуудалтай байдаг юм уу гэвэл үгүй ээ. Ядуу хоосон хүмүүс ч, эгэл жирийн хүмүүс ч ийм хүлээсэн дор амьдрах нь бий. Гол асуудал нь танд хэр их байна гэдэгт биш харин та хэр ихийг хүсэж байна гэдэгт оршиж байгаа юм.
Сонирхолтой нь Шинэ Гэрээнд Хуучин Гэрээнээс хоёр дахин олон удаа шуналаас болгоомжлуулан сануулдаг.
Есүс тухайн үеийн шашны удирдагчид болох Фарисайчуудыг “дотор чинь дээрэм тонуул, муу муухай нь дүүрэн байдаг” (Лук 11:39) хэмээн зэмлэсэн. Мөн Есүс “Алив шуналаас өөрсдийгөө хамгаал, болгоомжил. Хэн нэгний амь өмч хөрөнгөнийх нь хангалуунаас хамаардаггүй” (Лук 12:15) хэмээн сануулдаг.
Колоссай 3:5 эшлэлд Паул “Тиймд та нар газар дээрх эрхтнүүдийг үхүүл. Энэ нь садар самуун, бузар булай, тачаал, муу хүсэл, шунахайрал болох шүтээн шүтэх явдал юм” хэмээсэн. Өөрөөр хэлбэл Паул “шунахайрлыг үхүүл” хэмээн сургасан байна. Мөн хуурамч багш нар шуналынхаа улмаас бусдыг хохироож, өөрсдөө ашиг хонжоо олдог талаар Шинэ Гэрээнд тодорхой өгүүлдэг. Элч Петр “Тэд шуналдаа хуурамч үгсээр та нарыг завшина. Тэдний шийтгэл өнө эртнээс зүгээр суугаагүй, сүйрэл нь ч үүрэглээгүй байна” (2 Петр 2:3) хэмээсэн.
Ефес 5:3 эшлэлд элч Паул “Харин ариун хүмүүст үл нийцэх аливаа садар самуун, бузар булай, шунал нь та нарын дунд бүү дурдагдаг” хэмээн өгүүлсэн байдаг.


ЭНЭ ЧУХАЛ СУРГААЛ ӨНӨӨДӨР Ч ХҮЧИНТЭЙ ХЭВЭЭРЭЭ.