БИЕ, СЭТГЭЛ, СҮНСИЙГ ХЭРХЭН ЭДГЭЭХ ВЭ?

БИЕ, СЭТГЭЛ, СҮНСИЙГ ХЭРХЭН ЭДГЭЭХ ВЭ?

Тэгтэл Есүс—Боль, үүнийгээ зогсоо гээд чихэнд нь хүрч мөнөөх боолыг эдгээв. Лук 22:51

Бидний амьдралд хүнд хэцүү цаг үе ирэхэд энэ нь бидний бие махбод, сэтгэл санаа, сүнс гээд бүхий л талбарт нөлөөлдөг. Харин бидний хувьд өөрт тохиолдож буй зүйлсийн нөлөөллийг ялгаж салгаж авч үзэх хандлагатай байдаг. Жишээ нь бидний бие өвдөх үед “миний зөвхөн бие л өвдөж байна, тиймээс антибиотик эсвэл аспирин уучихвал болно доо” гэж боддог. Гэтэл бид эм ууснаараа зөвхөн шинж тэмдгийг нь арилгаж болох ч үүний цаана илүү том учир шалтгаан байх боломжтойг бид тэр бүр боддоггүй.
Бас та амралтын өдрүүдийг маш ачаалалтай өнгөрүүлсэн гэж бодъё. Эцэст нь та хадам ахынхаа гэрийг нүүлгэж туйлдталаа ядарчээ. Ингээд нэг дэх өдрийн өглөө болоход таны нөхцөл байдал бүхэлдээ эрс дордчихсон мэт санагдах болно. Яагаад байгаагаа та өөрөө ойлгохгүй ч цаанаасаа нэг л стресстэй, уур уцаар төрүүлэм. Учир нь бид бие махбодын хувьд ядрах үед энэ нь бидний сэтгэл санаанд нөлөөлж, улмаар сэтгэл санаа сүнсэнд маань нөлөөлдөг.
Үүний нэгэн тод жишээ бол Елиа юм. Бидний амьдралын аль нэг талбар бусад талбарууддаа шууд нөлөөлдгийг тодоос тод мэдэрсэн хүн бол зөнч Елиа. Кармел уулан дээр тэнгэрээс гал буулгахыг хүсэн залбирах үед Бурхан түүний гуйлтад хариулж тэр нь ёсоор болсон.
Гэтэл маргааш нь Иезебел хатан түүнийг хөнөөхөөр хөдөлсөн болохыг олж мэддэг. Уг нь бол Баалын 450 эш үзүүлэгчдийг ялан дийлсэн Елиагийн хувьд ганц муу эмэгтэй юу ч биш мэт санагдаж болох. Гэвч Елиагийн хувьд бие махбод болон сэтгэл санааны хувьд туйлдаж ядарсан. Тиймээс ч тэр Иезебел хатнаас амь зулбан зугтаадаг.
Елиа аймхай хулчгар учраас тэр үү? Үгүй ээ. Тэр маш зоригтой хүн байсан. Гэвч түүний бие махбод туйлдаж ядарсан байсан нь түүний сэтгэл санаа, цаашилбал сүнсэнд нь сөргөөр нөлөөлсөн.
Бидний амьдралын аль нэг талбар туйлдах үед энэ нь бусад хэсгүүдэд ч хүчтэйгээр нөлөөлж эхэлдэг. Үүний нэгэн адил бидний сүнслэг нөхцөл байдал сэтгэл санаа, бие махбодод мөн нөлөөлдөг. Үүнийг анагаах ухаан ч мөн баталдаг. Тиймээс ч анагаах ухаанд өвчтөний биеийг эдгээхийн тулд түүний сэтгэл санааг ч мөн өөдрөг байлгах ёстой гэж сургадаг.
Тэгвэл бидний бие махбод, сүнс, сэтгэл санааны аль нэг талбар дээрх эдгэрэл бусад талбарууддаа ч мөн нөлөөлдөг. Бид Бурхантай ойртон нөхөрлөх үедээ сүнслэг эдгэрлийг мөн хүлээн авдаг. Улмаар энэхүү сүнслэг эдгэрлийн улмаас бидний амьдралд байсан үзэн ядалт, атаархал, хорсол, уур хилэн гэх зэрэг сөрөг хандлагууд үгүй болж энэ нь бидний сэтгэл санаанд эерэгээр нөлөөлдөг. Харин бидний сүнс, сэтгэл санаанд эдгэрэл ирэх үед энэ нь бие махбодод ч сайнаар нөлөөлж байдаг байна.
Үнэндээ Есүс Христ Өөрөө үүнийг хийдэг. Тэр бидний өвчний илэрч буй шинж тэмдгийг биш харин биднийг бүхэлд нь эдгээдэг. Есүс Христ хэн нэгэн хүнд хүрэх үедээ Түүний бие махбод, сүнс, сэтгэл санаанд нэгэн зэрэг хүрдэг.
Харин бид Бурханыг хүлээж авахаас татгалзах үедээ Түүний оршихуйг зүрхэндээ хүлээн авахаас татгалздаг. Мөн бидний сэтгэл санаа болон бие махбодод эдгэрлийг авчрах тэрхүү сүнслэг эдгэрлээс бид татгалздаг байх нь. Харин бидний амьдрал үнэндээ нэгэн цогц гэдгийг ойлгох нь бидэнд амин чухал.


БУРХАН БИДНИЙ АМЬДРАЛЫН ЭД ЭС ШИРХЭГ БҮХЭНД ХҮРЧ ЭДГЭЭДЭГ.