БУРХАНД БУУЖ ӨГНӨ ГЭДЭГ НЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ?

БУРХАНД БУУЖ ӨГНӨ ГЭДЭГ НЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ?

Тэд тэр даруй тороо орхиж, Түүнийг дагалаа. Матай 4:20

Есүсийг дуудах үед тороо хаяад Түүнийг дагах хэзээд хэцүү. Маш олон хүн Түүний дуу хоолойг сонсдог. Тэд Хоньчны дуу хоолойг таньж, улмаар Түүний хөлд суухыг хүсдэг. Гэвч тэдний гар тортойгоо орооцолдчихсон учраас тэд босож явж чаддаггүй. Хэрвээ тороо аваад явж болно гэсэн бол тэд баяртайгаар дагах байсан биз. Харин тороо хаяад Есүсийг дагана гэдэг олон хүний хувьд хэрээс нь хэтэрсэн зүйл мэт санагддаг. 
Галил нуурын зүүн эргээр алхаж явахдаа Есүс дагалдагчидтайгаа тааралдан тэднийг Өөртөө дуудсан тухай Матай, Марк нар зураглан бичсэн. Дагалдагчдын хувьд тэд загас барихдаа бэлдэж тороо янзалж байв. Гэхдээ Есүсийн тэдэнтэй уулзсан энэ удаагийн уулзалт өмнөх уулзалтуудаас ялгаатай байсан. Энэ удаад Есүс тэднийг дуудахдаа тэдний амьдралд үл үзэгдэх шугамыг татахын тулд дуудсан. Түүний урилга дагалдагчдаас шийдвэр гаргахыг шаардсан урилга байлаа. Дагалдагчдын хувьд загасны тороо аваад Есүсийг дагах сонголт тэдэнд байгаагүй. Тэдний өмнө нэг бол тороо орхиод Есүсийг дагах, нэг бол Есүсийг дагалгүй тортойгоо үлдэх сонголт байсан. 
Харин дагалдагчдын хариу үйлдлийн талаар өгүүлэхдээ Матай, Марк “тэр даруй” гэсэн утгатай Грек үгийг хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл тэд ямар ч эргэлзээ, ямар ч тээнэгэлзэл, ямар ч маргаангүйгээр Есүсийг дагахаар боссон. Тэд “тэр даруй” тороо орхиод Есүсийг дагахаар боссон. 
“Христийг дагах нь” хэмээх номдоо Жое Стовэлл “Би тороо хаяхаас татгалзах бүртээ... өөрийнхөө хүсэмжилж буй зүйлээсээ болоод амьдралаа өөрчлөхөөс татгалзах бүртээ... Христ миний амьдралд хэр чухал Нэгэн бэ гэдгийг илтгэн харуулж байдаг” хэмээн бичсэн. 
Дээврийн өрөөнд Есүс дагалдагчдадаа хандан тэд Өөрийг нь сонгосон биш харин Есүс Өөрөө сонгосныг хэлсэн. Тэгвэл би танаас асууя. Танд тороо орхин Есүсийг дагахад хэцүү байдаг уу? Есүсийг дагахын тулд орхих ёстой тэр зүйлсээсээ хагацахад танд хэцүү байдаг уу? 
Таны дотор Есүсийг дагах уу өөрийнхөө хүслийг дагах уу гэх тэмцэл өрнөж эхлэх үед таны гар мэдсээр байж орхих ёстой зүйлсээ тас зуурсаар байна уу? 
Тороо орхино гэдэг бол шийдвэр. Бас сонголт. Гэхдээ сонгож, бас зүрхэндээ шийдэх ёстой. Дагалдагчид өөрсдийн амьдралд амин чухал байсан зүйлийг түүнээс илүү агуу зүйлийн төлөө орхисон. Харин Бурханы хангалтад бүрэн итгэж чаддаггүй хүмүүсийн хувьд үл үзэгдэх зүйлийн төлөө үзэгдэх зүйлсийг орхих нь ухаангүй эсвэл эрсдэлтэй алхам мэт санагддаг.
Гэвч Есүсийн дуудлагын төлөө загасны тороо орхиж чадаагүй хүмүүсийг харамсалтай үр дагавар хүлээж байгаа. Үүнийг илэрхийлэх нэгэн түүхийг би ярьж өгье. Нэгэн бяцхан хүү эмээгийнхээ олон үеэрээ хадгалж ирсэн нэгэн эртний хятад ваар руу гараа шургуулаад гацаачихжээ. Тэд яаж ч хичээсэн бяцхан хүүгийн гар гарч ирсэнгүй. Тосоор тосолж, саван түрхэж үзээд ч нэмэр болсонгүй. Эцэст нь тэрхүү ваарыг тойруулж зузаан алчуураар бүтээж байгаад хагалж бяцхан хүүгийнхээ гарыг салгаж авсан юм. Гэтэл бяцхан хүү вааран дотор унасан нэг зоосыг атгачихсан учир гар нь гарахгүй байсан ажээ. Өөрөөр хэлбэл тэд хэнд ч хэрэггүй зоосны төлөө асар үнэтэй ваараа хагалж орхисон юм.  
Өөрсдийг нь дуудаж буй Нэгэнд итгэж чадахгүй байгаа хүмүүсийн хувьд тороо орхин босно гэдэг аймшигтай санагдаж болох. Гэхдээ та энэхүү алхмыг зориглон хийсэн бол тэрхүү зүйлсийг орхисондоо хэзээ ч харамсахгүй. Хэрвээ чамайг дуудсан тэр Нэгэн таван талх хэдхэн загасаар үй олон хүнийг хооллож чадсан юм бол та Түүний төлөө өөрийн тороо хэдэн загастайгаа орхиод явахаас бүү татгалзаарай. Харин хэрвээ та энэхүү чухал алхмыг хийсэн бол эргэж битгий хараарай. 


НЭН ДАРУЙ ТОРОО ОРХИЖ, ЭЗЭНИЙГ ДАГА.