2 Самуел ном нь 1 Самуел номын үргэлжлэл бөгөөд өмнөд Иудагаас эхэлж улмаар хойд Израилийг оруулан бүхэл үндэстнийг дагуулсан Давидын хаанчлалын (5–24-р бүлэг) түүх юм. Энэ бол Давид хаан хэрхэн хаанчлалаа өргөжүүлж, байр сууриа батжуулан дотоод гадаадын дайснуудтайгаа тэмцсэн тухай бодитойгоор дүрсэлсэн баримт мөн. Давидыг Бурханд маш их итгэдэг, бишрэл ихтэй бас ард түмнийхээ сэтгэлийг дагуулж чадсан хүн гэж энд дүрсэлжээ. Гэсэн ч тэрээр бас хааяа хүсэл ашиг сонирхлынхоо төлөө аймшигтай, хайр найргүй нүгэл үйлдсэн хүн гэж харагдана. Гэхдээ ЭЗЭНий эш үзүүлэгч Натан түүний нүглийг асуух үед тэрээр улайж, ЭЗЭНээс ирэх шийтгэлийг хүлээн зөвшөөрсөн юм.
Израилийн ард түмэн хожмын хүнд хэцүү цагт сайн хааныг хүсэмжлэх үедээ “Давидын хүү” буюу түүний удмын түүнтэй адилхан нэгнийг хүсэмжилж байсан нь Давидын амьдрал ч, амжилт ч энэ үндэстэнд хүндэтгэл төрүүлж чадсаныг харуулдаг юм. 
/Эх сурвалж: Ариун Бичээс Нийгэмлэг 2013 АРИУН БИБЛИ-ийн 2 Самуел номын танилцуулга/