Самуел номд шүүгчдийн цаг үеэс хаант улс болох шилжилтийн үеийн тухай бичжээ. Израиль үндэстний амьдралын энэхүү өөрчлөлт үндсэндээ гурван хүний амьдралын үйл явдал дундаас харагдана. Тэд бол Израилийн сүүлчийн их шүүгч Самуел, Израилийн анхны хаан Саул мөн алдарт хаан Давид нар юм.
Номын сэдэв Хуучин гэрээн дэх түүхийн номуудтай адил, Бурханд итгэмжтэй байвал амжилт ирж, дуулгаваргүй байваас гай гамшиг учирдаг гэсэн санаа агаад энэ нь Бурханаас тахилч Елид хандан “Намайг хүндэтгэгчдийг би хүндэтгэнэ. Намайг үл тоомсорлогсдыг Би эс хайхарна” хэмээснээс тодорхой.
Мөн хаант улс байгуулагдахад хүмүүс олон янзын бодол санаагаар хандаж байсныг номоос харж болох юм. Бурхан өөрийгөө Израилийн хаан хэмээн үзэж байсан ч хүмүүсийн хүсэлтийг даган тэдэнд хаан сонгож өгсөн билээ. Чухал нь Израилийн хаан, ард түмэн, аль аль нь Бурханы эрх мэдэл шүүлт дор амьдардаг бөгөөд (2:7–10) Бурханы хууль дор баян ядуу хүмүүс адилхан эрхтэй гэсэн илэрхийлэл юм. 
/Эх сурвалж: Ариун Бичээс Нийгэмлэг 2013 АРИУН БИБЛИ-ийн 1 Самуел номын танилцуулга/