Рут ном бол шүүгчдийн хатуу бэрх цаг үед болсон аяс намуун түүх билээ. Израиль хүнтэй гэрлэсэн моаб эмэгтэй Рут нөхрийгөө нас барахад хадам эхдээ гайхалтай үнэнч сэтгэлээр хандан Израилийн Бурханд чин сэтгэлээсээ итгэсэн юм. Эцэст нь тэрээр нас барсан нөхрийнхөө нэгэн хамаатантай гэрлэж, хожмын Израилийн агуу хаан Давидын элэнц эх болсон билээ.
Шүүгчид ном нь Бурханы хүмүүс Бурханаас эргэх аваас гай зовлон тохиолдохыг харуулсан байдаг бол Рут ном нь Израилийн Бурханд хандсан харийн хүн ч ерөөгдөн итгэлт хүмүүсийнх нь дунд багтаж болдог гэдгийг харуулжээ. 
/Эх сурвалж: Ариун Бичээс Нийгэмлэг 2013 АРИУН БИБЛИ-ийн Рут номын танилцуулга/