Израильчууд Канаан газрыг эзэлснээс хойш хаант улс болох хүртэлх дүрэм журамгүй үеийн олон хэрэг явдлыг эмхтгэсэн энэ ном нь “шүүгчид” хэмээн нэрлэгдсэн үндэсний баатруудын байгуулсан гавьяаны тухай юм. Тэдний олонх нь бидний ойлгодог хуулийн шүүгч бус харин цэргийн удирдагчид байсан ба тэдний нэг, 13–16-р бүлэгт өгүүлэгддэг Самсоны тухай үмүүс сайн мэднэ.
Бурханд үнэнч байх нь Израилийн аврал болж, дуулгаваргүй байх нь гай гамшгийг дагуулдаг гэсэн санаа номын хамгийн агуу сургамж боловч, Бурханд дуулгаваргүй байснаас энэ үндэстэнд гай учирсан ч тэд гэмшин Бурханд эргэх аваас ард түмнээ аврахад Бурхан ямагт бэлэн байдаг гэсэн санаа нь үүнээс ч илүү тусжээ.
/Эх сурвалж: Ариун Бичээс Нийгэмлэг 2013 АРИУН БИБЛИ-ийн Шүүгчид номын танилцуулга/