Энэ ном нь Мосегийн залгамжлагч Иошуагийн удирдлагаар израильчууд Канаан газрыг булаан эзэлсэн тухай түүх юм. Иордан голыг гаталсан, Иерихог эзэлсэн, Аи дахь тулаан болон Бурхан ба ард түмний хоорондын гэрээ дахин санан сэргээгдсэн тухай хэсгүүд нь номын гол үйл явдал билээ. Номын олонд хамгийн танил болсон хэсгийн нэг нь “Хэнд нь үйлчлэх вэ гэдгээ сонгог… Харин би болон манай гэрийнхэн бид Эзэнд үйлчилнэ” (24:15) гэсэн эшлэл юм.
/Эх сурвалж: Ариун Бичээс Нийгэмлэг 2013 АРИУН БИБЛИ-ийн Иошуа номын танилцуулга/