ХҮМҮҮС ЯАГААД СҮМЭЭСЭЭ ЯВДАГ ВЭ?

X / 30

ХҮМҮҮС ЯАГААД СҮМЭЭСЭЭ ЯВДАГ ВЭ?

Цуглаан өндөрлөхөд пастор нь өнөөдрийн магтаал, залбирал, номлол ер нь бүгд л эхнээсээ авахуулаад Ариун Сүнсний оршихуйгаар дүүрэн байлаа хэмээн сэтгэл хангалуун бодно. Ерөөлийн залбирлаа дуусгаад, пастор тайзнаас буун, хүмүүсийн дунд орж тэдэнтэй гар барихын хажуугаар өнгөрсөн долоо хоногт ирсэн зарим хүмүүс харагдахгүй байгааг давхар анзаарч амжив. Энэхэн агшинд түүний дотор амжилттай болсон цуглааны талаарх сэтгэгдэл болон хүмүүс яагаад сүмээсээ яваад байна гэсэн хоёр бодол харшилдан, дотрыг нь гонсойлгоно. Хэдий тийм ч  хүмүүстэй мэндлэх зуураа сэтгэлийн энэ нууцхан гунигаа хэнд ч харуулахгүйг хичээнэ.
Пасторууд үйлчлэлийн тавцангаас олон шалтгаанаар буудаг боловч, зонхилох хувийг нь урам алдарсан явдал эзэлдэг. Тэдний дийлэнх нь анх үйлчлэлд гарч байснаасаа илүү өөртөө итгэлгүй, урамгүй, хүчгүй болсон байдаг. Сүмдээ тогтмол ирж байсан буюу сүмийн гишүүд сүмээсээ ямар нэг байдлаар явах нь пасторын сэтгэлзүйд урамгүй байдал, гутралын тунадасыг бага багаар үлдээдэг бөгөөд энэ нь он жилүүд өнгөрөх тусам үйлчлэлээ цааш үргэлжлүүлэх хүсэлгүй болгох бөглөөс болдог хэмээн туршлагатай хүмүүс ярьж байна. Ялангуяа, сүмийнхээ гол үйлчлэлд байсан, пасторын түшиг тулгуур болсон хүмүүс сүмээсээ явах үед энэ нь пасторын хувьд хүнд цохилт болдог. Учир нь, пастор нь гэр бүл, амьдралаа золиослон байж, тэдний төлөө өөрийгөө өгсөн явдал нь ийм шарх бий болох гол хүчин зүй болдог ажээ.
Үнэндээ, нутгийн сүм бол хүмүүсийг өсгөн хөгжүүлэх Бурханы бий болгосон орчин байсаар ирсэн бөгөөд байх ч болно . Дуулал 52:8-д
“Харин би бол Бурханы өргөөнд буй ногоон чидун мод мэт. Би Бурханы хайр энэрэлд мөнхийн мөнхөд итгэдэг” хэмээн өгүүлдэг. Нутгийн сүмд суулгагдсан Бурханы хүмүүс суулгагдсан газраасаа явахад, энэ нь пасторын сэтгэлд шаналал авчирч, гээгдэж хаягдсан сэтгэгдэл үлдээдэг. Пасторын үйлчлэлээ анх эхэлж байхад минь тохиолдсон нэгэн явдлын тухай би бараг бүтэн сарын турш толгойгоо гашилтал бодож, “би ямар буруу юм хийчихсэн юм бол?” хэмээн шаналж байснаа би сайн санаж байна. Орон гэрээр нь орж гарч байсан хүмүүс сүмдээ ирэхээ больчихно хэмээн төсөөлж ч чадахгүй байлаа. Сүмээс явсан учир шалтгааныг нь хожим сонсох нээ, шинэ гишүүнтэй зөрчилдсөнөөс болсон гэнэ. Тиймхэн асуудлыг шийдчихэж болоогүй л юм байх даа гэж би араас нь харамсаж билээ. Ийм тохиолдолд хэрхэн яаж хандахыг Библийн сургууль надад зааж өгөөгүй. Жил жилийн турш сүмээсээ ямар ч хүндэтгэх шалтгаангүй явдаг хүмүүсийн талаар би олон пасторуудаас дуулж явсан билээ. Тэр пасторууд сэтгэлдээ яаж зовж шаналж байгааг би сайн мэднэ. Тэд дотроо “Би бүх амьдралаа тэдний төлөө зориулсан байхад, тэд яагаад ийм өчүүхэн шалтгаанаар сүмээсээ явж байгааг хэн нэг нь надад хэлээд өгөөч” хэмээн хашгирч байгааг би төсөөлж байна. Та үүнийг уншихдаа, пастор хүн энэ шаналалаа Есүст бүрэн өгөхгүй бол энэ байдал нь түүний гэр бүлийн амьдрал болон бусадтай харьцах харьцаанд нь сөргөөр нөлөөлөх богоод урам алдарч, сэтгэлээр унах шалтгаан болно гэж хэлж болох юм. Сүмийнх нь барилгын ажил ид өрнөж байх үеэр хэдэн гишүүн нь сүмээсээ явсан тухай миний нэг найз пастор ярьсан юм. Шалтгаан нь гэвэл, шинэ барилгынхаа зарим нэг зүйлсийн талаар санал нийлээгүйн улмаас тэдгээр хүмүүс сүмийн гишүүдийн дунд таагүй яриа тараасан учраас л ийм явдал болжээ. Найзынхаа ингэж ярихыг нь сонсож суухдаа, ганцхан сарын өмнө л шинэ байр луугаа нүүнэ хэмээн хөл нь газарт хүрэхгүй явсан анд маань ямар урамгүй болсныг нь харсан юм. Миний өмнө суугаа энэ хүнийг би ямар үгээр үгээр юу гэж тайвшруулахаа ч мэдэхгүй байв. Тиймээс, Библи энэ талаар юу гэж хэлдгийг олохоор шийдсэн юм. Хүссэн хүсээгүй ч, пастор болгонд тулгардаг энэ асуултын хариуг олохоор би Эзэнийг эрэн хайж, Библиэ судалж гарав. Бурханы Үг бидний амьдралд байгаа асуудал бүрийн хариултыг өгч, бидэнд урам хайрлаж чадна гэдэгт би итгэдэг. Хумүүс хэд хэдэн шалтгааны улмаар явах ёстой цагаасаа эрт буюу суулгагдан соёлж, ургаж ч амжаагүй өсч төлөвшөө ч үгүй байхдаа СҮМЭЭСЭЭ явдгийг би олж мэдсэн юм. Харин, тэдгээрээс үндсэн таван шалтгааныг би энд хэлэхийг хүсч байна.
Шалтгаан 1: Зүрх сэтгэлд нь Христэд итгэх итгэлийн үндэс байхгүй байдал нь сүмээсээ явахад нь нөлөөлдөг.
Үндэс үгүй бол, хүмүүс салхины аясаар “хамхуул” аятай ийшээ тийшээ хийсчих болно. Ийм төрлийн хүмүүс ихэнхдээ хүн дагаж сүмээсээ явдаг. Эд бол үнэн хэрэгтээ Есүст өөрийгөө бүрэн өгч, итгэлийн хөрсөнд гүн суулгагдан “үндэслэж”, үр жимстэй байх үндсэн суурь тавихыг зүрхнээсээ зөвшөөрөөгүй хүмүүс юм. Библид “зөв шударга хүн далдуу мод шиг цэцэглэж, Ливан дах хуш мод шиг ургана. ЭЗЭНий өргөөнд суулгагдсан тэд бидний Бурханы хашаануудад цэцэглэнэ” хэмээн өгүүлдэг (Дуулал 92:12- 13). Бурхан Өөрөө нутгийн сүмүүдийг байгуулдаг. Харин, хүмүүс яг л мод мэт тухайн сүмд суулгагдан, үндэслэж, өсч ургах ёстой. Эхэндээ ямар нэг юм авахын тул сүмд ирдэг байсан бол, аажимдаа энэ шалтгаан нь нутгийн сүмд үнэнч байх сэтгэл болон хувирахгүй бол, тэдгээр хүмүүс сүмээс явах эсэх нь ердөө л цаг хугацааны асуудал болдог. Тэд хэзээ нэгэн цагт хашааны гадна буй “илүү ногоон” талыг олж харах болно. Ийм төрлийн хүмүүс үргэлж өөрийнхөө пастораас илүү сайн номлож, сайн халамжилж чадах, илүү их тослогоо, чадвартай хүмүүсийг хайж байдаг.
Есүс Өөрийн Сүмээ байгуулдаг. Тэр биднийг хаана үндэслүүлэн суулгаж, өсгөн үржүүлэхээ сайн мэднэ. Боловсорч гүйцэхээсээ өмнө сүмээсээ явах нь сүнслэг төөрөгдөл бөгөөд-чононы идэш болох золгүй үхэлд хүргэх аюултай. Заримдаа Бурхан хүмүүсийг нэг сүмээс нөгөө рүү шилжин явахыг зөвшөөрдөг. Гэтэл, Ариун Сүнс удирдаагүй байхад, сүмээсээ явах алхам хийснээрээ та өөрийн сүнслэг амьдралд асар их хөнөөл учруулж мөн Бурханы төлөөх агуу хувь тавилангаа гээнэ гэдэгт би итгэдэг.
Шалтгаан 2: Сүмийн алсын хараанаас тасархай байдал сүмээс явахад нөлөөлдөг.
Тухайн сүмийн алсын хараа болон зорьж буй зүг чигтэй “холбогдоогүй" учраас хүмүүс сүмээсээ явдаг. Сүм бүрт Эзэнээс өгсөн тодорхой чиглэл гэж бий. Ззэний алсын хараанд хамрагдахгүйгээр сүмд хамрагдаж болох ч, ийм байдал удаан үргэлжилбэл, энэ нь сүмээс явах нэг шалтгаан болох талтай. Учир нь, тухайн хүн хувийнхаа алсын харааг сүмийн алсын хараанаас дээгүүр тавьдаг бөгөөд үүгээрээ сүм доторх зөвшилцөлд саад учруулдаг. Хэрэв, энэ хүн хувийнхаа амбицийг бурханлаг зөвлөгөө хийгээд залбирлаараа шийдэхгүй бол, сүмээсээ явах эсэх нь түүний хувьд бас л цаг хугацаа нь асуудал юм. Пастор нь үнэхээр Эзэнээс тодорхой алсын хараа авсан байтал, уг сүмд олон жил явсан өнөө хүн тэрхүү алсын харааг нь хүлээн авч, нэгдэж чадахгүй бол энэ асуудал нь түүний хувьд сүмээс явах бас өөрийгөө зөвтгөх шалтгаан болно. Зан чанар ба тосолгоогоор олигтойхон өсч төлөвшөөгүй хирнээ нэг сүмээс нөгөө рүү, нэг пастораас өөр лүү шилжин^ яваа итгэгчдийг би олонтаа харсан. Елиша Елиагийн алсын  харааны нэгээхэн хэсэг байж нэлээдгүй цаг хугацааг хамтдаа өнгөрөөсөн билээ. Тимот Паулын алсын хараанд нэгдэж нэгээхэн цаг хугацааны туршид түүний багийн гишүүн байв. Эзэний алсын хараатай хүний дор цаг хугацааг өнгөрөөж, түүнд үйлчилснээрээ тухайн хүний бурханлаг байдалд өсч хөгждөг. Елиша, Тимот хоёр үйлчлэлд бүрэн гарахаасаа өмнө хэн нэгний алсын хараанд нэгдэн холбогдох учиртай байжээ. Тэд боловсорч гүйцээгүй  байхдаа буюу цагаасаа эрт багшаасаа салж явсан бол тухайлбал Елиша л гэхэд Бурханаас _хоёр дахин их  тосолгоо хэзээ ч хулээн авахгүй байсан юм. 
Шалтгаан 3: Бурханы үнэнээс зугтахдаа хүмүүс сүмээсээ явдаг.
Бурханы Үгийн тосолгоотой номлолоор дамжуулан Бурхан бидэнд Өөрийнхөө тухай болом бидний үнэн байдлын талаар зүрхэнд маань маш тодорхой илчлэн хэлдэг. Бурханы Үгээр хонин сүргийг зодож болно гэдэгт би итгэдэггүй. Бурханы үнэний Үгийг хэзээ ч харгис байдлаар заах ёсгүй. Харин, хайраар хэлэх учиртай. Бусдыг засч буй Үгс нь хүмүүсийг өөрсдийнхөө хүчээр хүршгүй өндөр стандартад хүргэх бус, харин Бурханы Үгийн стандартад хүргэхийн төлөө болой. Гэхдээ, үнэн бол үргэлж биднийг засах давхар утгыг агуулдаг. Зөвхөн үнэнээр дамжин бидний амьдралд жинхэнэ гэмшил ба итгэл ирдэг. Үнэн биднийг худалд мэхлэгдэхээс хамгаалдаг. Засч буй арга хэмжээ нь шууд бус аргаар буюу Бурханы Үгийг номлон заах хэлбэрээр ирнэ. Мэдээж, энэ нь Ариун Сүнсний тосолгоогоор хийгдэх ёстой. Бурханы Үгнээс өөр юу ч биднийг засч чадахгүй. Зөв болохын тулд үнэн зайлшгүй шаардлагатай биш гэж үздэг сүнслэг орчинг бүрдүүлснээрээ бид өөрсдийгөө унагадаг билээ.
Шалтгаан 4: Гомдол хүмүүст сүмээс явах нэгэн шалтаг болдог.    
Энэ шалтгаанаар (сүмээс явах тохиолдол их бий. Гомдол юу дагуулдгийг Библи өгүүлэхдээ ‘Томдсон ах дүүг буцааж эргүүлэх нь хүчирхэг хотыг эзлэн авахаас ч илүү хэцүү. Хэрүүл маргаан нь шилтгээний түгжээтэй хаалга мэт ажээ” гэдэг (Сургаалт үгс 18:19).
Гишүүдийнхээ дунд бий болсон гомдлыг шийдэхгүй бол, тэдгээр хүмүүс СҮМЭЭСЭЭ явах болно. Байдал хурцадсаар туйлдаа хүрч, хоёр талын хүмүүсийн аль аль нь явахдаа өөрсдийнхөө дотнын хүмүүсийг хамт авч явдаг. Сүмээс явахад хүргэдэг хоёр төрлийн гомдол байна:
Бодит гомдол: Тухайлбал, сүмийн аль нэг гишүүн нь нөгөөгийнхөө талаар бусдын дунд хов жив тараасан тохиолдол байж болно. Үүнийг олж сонссон нөгөө хүн нь мэдээж гомдоно. Харин, энэ гомдлыг уг ховыг тараасан хүнтэй нүүр тулан ярилцах арга замаар л шийдэж чадна. Мөн, сүм доторх ийм ярианд хошуу дүрсэн хүн бүр гэмшиж, буруугаа хүлээх ёстой. Нөгөө талаас тэднийг уучлах хайр ч бас байх ёстой. Энэ талаар Есүс бидэнд тун чухал захирамж өгчээ. “Иймээс, хэрэв чи тахилын ширээнд өргөл өргөх гэж байхдаа чиний эсрэг ямар нэг юм ах дүүд чинь байгааг санавал, өргөлөө тахилын ширээний өмнө орхиод замаараа буц. Эхлээд ах дүүтэйгээ эвлэр. дараа нь ирж өргөлөө өргө” (Матай 5:23-24). Эзэний айлдсан энэ Үгийг зөрчсөн олон мянган хүн бүтэн сайн өдөр болгон Эзэнд өргөл өргөдөг. Гэтэл, гомдлынхоо асуудлыг шийдэхээс нааш, Бурхан биднээс ЮУ Ч хүлээн авахгүй. Сүм доторх гомдлыг шийдэхгүй бол, энэ нь асар их зовлон учруулна гэдгийг Бурхан сайтар мэдэх учраас л дээрх Үгийг хэлсэн билээ. Гомдлоо шийдээгүй хүмүүс хорсол дургүйцлээ шууд болон шууд бус аргаар бусдад тархаадаг билээ. Еврей 12:15- д сануулахдаа “Хэн чинь ч Бурханы нигүүлслээс салахгүйн тулд болон ямар ч гашуун үндэс урган хор учруулж, түүгээр олон хүн бузарлагдахгүйн тулд сэрэмжил” гэжээ. Бодит бус гомдол: Сүмд “бодитой бус гомдол” гэж байдаг. Энэ нь бодитой гомдол гэхээсээ илүү тухайн хүний ааш араншин, зан төлөвшил ба хандлагаас шалтгаалж бий болсон гомдол юм. Тухайлбал, пастор нь анзаарч мэндлээгүйн төлөө, аравны нэгээ өгөхийг олны өмнө уриалсны төлөө зарим хүн гомддог. Гэтэл, эдгээр нь гомдоод баймаар эмзэг асуудал биш бөгөөд байх л зүйлс. Угаасаа энэ нь асуудал ч биш юм. Зарим сүмийн пастор номлолынхоо дараа шууд арын өрөө рүүгээ орчихдог. Харин, уг хүний хүссэнчлэн тэр пастор үүд рүү гүйн очоод бүгдтэй мэндлэх албатай юу? Яахав., цөөхөн хүнтэй багахан сүмд болох ч, харин хэд хэдэн цуглаан хийдэг том сүмд бол энэ нь илүүц юм.
Шалтгаан 5:  Бурханыг гэх сэтгэлээ гээсэн хүмүүс сүмээс явдаг.
Заримдаа хүмүүс Бурханыг гэх сэтгэлээ гээсэн учраас сүмээс явдаг. Тэдэнд Бурханы хийх гэж буй шинэ зүйлс, залбирал, авралын зар, эсийн бүлэг утгагүй санагдаж эхэлдэг. Тэд сүнслэг зүйлсэд хойрго, сүмийн үйл ажиллагаанд хөшүүн болдог бөгөөд ирэх нь цөөрсөөр, яваандаа сүмээсээ бүр мөсөн явдаг. Библид гардаг Рут, Наоми ба Орпагийн тохиолдлыг хараарай. Орпа Моаб руу буцаж, харин Рут Бвтлехем руу явдаг. Би л хувьдаа “эргэж буцдаг” гуйвамтгай хүмүүст дургүй. Аль болох бүгдийг нь хамруулж, бүгдийг нь Бурхантай хамт урагш хөдөлгөхөд урамшуулахыг зорьдог ч, нэг хэсэг нь Рут шиг урагшилж байхад, нөгөө хэсэг нъ Орпа шиг хойш суун, эргэж буцдаг. Пастор хүн урагшилж бий нэгэнд урам өгөхийн сацуу сүнсээр өсөх ханашгүй хүслийг давхар бий болгох чадвартай байх нь чухал юм. 
Та хэрвээ пастор бол танд хэлэх хэдэн үг байна. Хүмүүс ирсэн шигээ явдаг гэдгийг ямагт санаарай. Эс тэгвээс мэргэжлийн энэ өвчинд нэрвэгдэх аюул танд нүүрлэнэ шүү. Зарим хүмүүсийн үлдээсэн эзгүй орон зай танд болон бусдад муугаар нөлөөлнө гэдгийг ч бас ойлгох нъ чухал. Тийм үед та уурлах, эсэргүүцэгдэх, урамгүй болох зэрэг сэтгэлзүйн дарамтад орох болно. Элч Паул ч гэсэн үйлчлэлийнхээ төгсгөл үед түүнтэй ойр дотно явсан хүмүүс дэлхийг хайрлан, түүнээс холдох үед, ийм мэдрэмжийг амссан юм (Колоссай 4:14, Филемон 1:24-г үз). Паул “Учир нь, Дем энэ өнөө үеийг хайрлаж, намайг орхиод Тесалоник уруу явсан” (2 Тимот 4:10) гэж бичжээ. Яахлаараа ийм юм болдог байнаа хэмээн Паул ч өөрөө гайхаж байсан байх гэж би хувьдаа боддог юм. Пасторуудад хэлэхэд, хэрэв тантай ойр дотно байсан хүмүүс танаас холдон явбал тэр даруй Эзэн рүү эмтэрсэн, даруу. цэвэр сэтгэлээр ойртоорой. Ингэвэл Есүс таны сэтгэлийг сэргээн, сүнсний илүү өндөр төвшин рүү дагуулж, хүчирхэгжүүлэх болно. Мөн, таныг тайтгаруулан, Эцэг Бурхантай харилцах харилцаанд тань шинэ агуу ерөөлийг авчрах болно. 
                                                                                                                                                                                            МАРАНАТА /2002 он/