Эртний Израилийн мөргөл өргөх болон шашны ёслолуудад хамаатай заавар журмыг багтаасан Леви ном нь үүнийг сахиулах үүрэгтэй тахилч нарт зориулагджээ.
Гол сэдэв нь Бурханы ариун чанар мөн Израилийн ариун Бурхантай харилцаатай байхын тулд ард түмэн нь хэрхэн хүндэтгэн мөргөх, амьдрах тухай юм.
Энэ номоос олноо хамгийн танил хэсэг бол 19:18-р эшлэл буюу Есүсийн уриалсан хоёр дахь агуу тушаал болох “Хөршөө өөрийн адил хайрла” гэдэг нь билээ.
/Эх сурвалж: Ариун Бичээс Нийгэмлэг 2013 АРИУН БИБЛИ-ийн Леви номын танилцуулга/