Гэтлэл гэсэн үг грекээрээ “одох”, “гарах”, “аялах”, “талийх”, “салах”, “төгсөх” гэх мэт утгатай бөгөөд израильчууд Египетийн боолчлол, Улаан тэнгис, Син, Синаи, Шур, Паран бусад цөлийг гэтлэн гарсан тухай Израилийн түүхэн чухал үйл явдалтай холбоотой юм. Уг ном 1) Еврейчүүд боолчлолоос салсан нь; 2) Синаи уул тийш аялсан нь; 3) Синаи ууланд ард түмэнтэйгээ хийсэн Бурханы гэрээ буюу ёс суртахууны, иргэний ба шашны хууль; 4) Мөргөлийн асар, эд хэрэглэл нь урлагдаж, мөргөл өргөх болон тахилч нарын талаар хууль өгөгдсөн нь гэсэн дөрвөн үндсэн хэсэгтэй.
Номын гол өгүүлэмж нь ард түмнээ боолчлолоос чөлөөлж, ирээдүйдээ итгэх найдвар өвөрлөсөн улс үндэстэн болгохын төлөө Бурхан юу хийснийг дүрсэлдэг. Харин хүний талаас гарч буй гол дүр нь ард түмнээ Египетээс дагуулан гарахаар Бурханаар сонгогдсон Мосе юм. Номоос олноо хамгийн их танигдсан хэсэг бол арван тушаал билээ. (20:1–17)
/Эх сурвалж: Ариун Бичээс Нийгэмлэг 2013 АРИУН БИБЛИ-ийн Гэтлэл номын танилцуулга/