Христийн хавтаст хэрэг 3

Өнөөдөр бидний амьдарч байгаа цаг хугацааны эхлэл хаанаас эхтэйг та мэдэх үү? Он тоолол онцлохын учир шалтгаан чухам юу болохыг би хэдийнэ таныг дотроо таамаглаж эхэлсэн гэдэгт итгэлтэй байна. Хүн төрөлхтөн  эрт үеэс цаг хугацааг тоолж, хэмжиж ирсэн. Гэхдээ яг хэдий үеэс цаг хугацаа гэдэг ойлголтыг гаргаж хэрхэн хэмжиж, тоолж эхэлсэн талаар одоог хүртэл түүхчид маргалддаг. Тэгвэл бидэнд хамгийн бат ноттой мэдээлэл байна. Энэ бол Христ мэндэлсэн МЭ-ний 5-6 он. Христэд итгэгчдийн зуун буюу эдүгээ манай эрин хэмээн нэрлэгдэж байгаа энэ цаг тооллыг зургадугаар зуунд Аббот Дионис Ексигуус Ромд тогтоон гаргажээ. Энэ тоолол нь тогтоогдсоноосоо дор хаяж 4 жилийн дараа тоологдох ёстой байсан гэж олонх хүн санал нэгтэй үздэг байна. Тэгвэл энэ цагаас хойш дэлхий тэнхлэгээрээ нар зөв тойрон эргэлдсээр хоёр мянга гаруй жил болжээ. Хоёр мянган жил гэдэг хүмүүст урт удаан байж болох ч дэлхий ертөнцийн хувьд тийм биш. Тиймээс ч он цагийн уртад тэмдэглэгдэж үлдсэн өнө зузаан түүхийн хуудас бидэнд өнгөрсөн үеүдийн тухай ердөө өчигдөр болсон юм шиг харуулж чадах бодитой баримт юм.