Христийн хавтаст хэрэг 2

Есүс Христ яагаад Модон загалмайд цовдлогдон үхэх ял сонсов? Иудейчүүдийн хуулинд “Бурханы нэрийг доромжилсон хэнийг ч болов чулуугаар шидэж ал” хэмээн тушаасан байдаг. Тиймээс өөрийгөө “Би Бурханы хүү” хэмээн Бурханы нэрийг доромжилсон хэргээр Есүсд “Модон загалмайд цовдлогдон үхэх ял оноожээ”. Одоогоос 2 мянга гаруй жилийн өмнө Есүс Христ цовдлогдоод 3 хоногийн дотор дахин амилсан тухай сонсогч та Библээс уншсан, эсвэл хэн нэгнээс сонссон, магадгүй Христ бол үнэхээр түүхэн хүн юм аа гэдэгт итгэдэг хүн ч байж болох юм. Надад танаас асуух нэг асуулт байна. Есүс Христийн загалмай дээр эцсийн амьсгалаа хураах мөчөөс, амилах мөч хүртэл  яг юу болсон юм бол? Тэр зүгээр л 3 хоног үхэж байгаад  аав нь Бурхан учраас түүнийг өөрийн хүч чадлаараа “Амил” гээд л босгоод ирчихсэн юм болов уу. Тэгвэл яг тамын ероолд 3 хоног байхад нь Есүсд  юу тохиолдсон юм бол?! Ирлэгийн элч түүний гараас нэгэнт л атгсан юм бол тамын ероолдоо таг түгжээд, гүн найрсуулж яагаад чадаагүй юм бол?…