Христийн хавтаст хэрэг 1

МЭ-ний тооллын эхэнд үйлдэгдсэн, үхэх ялаар шийтгэгдсэн Гэмт хэрэгтэн. Түүнийг загалмайд цовдолж амь насыг нь бүрэлгэхэд хүргэсэн гэмт үйлдлүүд юу байв? Тэр цаазаар авахуулах хэмжээний хүнд, онц ноцтой гэмт хэрэгтэн байв уу?

Хоёр мянган жилийн өмнө болсон энэ хэрэг явдал яагаад миний, таны амьдралд өнөөдрийг хүртэл бас ирээдүйд ч гэсэн хамааралтай байсаар байна вэ? Үнэндээ энэ асуулт Тэр Нэгэн гэмт хэрэгтний тухай олж сонссон цагаас л надад төрөх болсон юм. Тэрэнтэй холбоотой асуулт олон байвч, яг одоо бол Түүнийг загалмайд цовдолж амь насыг нь бүрэлгэхэд хүргэсэн Тэр аймшигтай гэмт үйлдлүүд юу байваа гэдгийг чин үнэнээр олж мэдэх явдал. Би энэ хэрэгтэнг цовдлогдож үхэхээс өмнөх үйл явдал болоод Түүний хэлсэн үгийг тэмдэглэсэн баримтын нэг болох Библи судрыг юуны түрүүнд барьж авлаа. Энэ Бичээст Түүний төрөлт хийгээд хэлсэн үг, явсан газар нутаг, уулзсан хүмүүс, үйлдсэн үйл хэргийнх нь талаар нэг бүрчлэннарийн бичжээ. Судрын хуудас эргэх бүр үйл явдал хурцдаж, Миний оюун санаа өнгөрсөн үе рүү харвасан сум шиг очсон юм…