“Хэрэг хуучирдаггүй буюу Магдалин Мариаг гэрчийн суудалд суулгасан нь

Христийг дахин амилсан уу? Үгүй юу гэдэг нь зарим хүний хувьд асуултын тэмдэг хэвээр үлдсэн билээ. Тийм ч учраас хэрэг хуучирдаггүй хэмээх эрэн сурвалжлагаа бэлтгэн хүргэж байгаа юм. Монголчуудын тодорхой хувь нь Христийн дахин амилалтад итгэж үзэл сургаалыг нь дагадаг болоод удаж байна. Үлгэрийн баатрууд л ер бусын хүчээр дахин амилдаг болохоос бодитоор хүмүүний амьдралд үхлээс амилсан хүн Христийг эс тооцвол байхгүй юм. Тэгвэл одоо Христ яг дахин амилсан уу? үгүй юу гэдгийг ойлгоход тус дэм болохуйц нэгэн баримтыг дэлгэе. Ингээд Есүсийг нас барсны дараа Магдалин хэмээх эмэгтэй ямар үйл явдалтай учирсан талаар юу гэж ярьсныг хамтдаа сонсъё.