Хэрэг хуучирдаггүй буюу Пилатыг гэрчээр дуудсан нь

Өнгөрсөнд, одоод, ирээдүйд ч хүн төрөлхтний мөнхийн сэдэв болон яригдах, олон янзын таамаг дэвшүүлэгдэж, түүхээс сөхөгдөх нэг зүйл бол Есүс Христ дахин амилсан уу? гэдэг асуултын хариулт. Түүний Дахин амилалтанд олон хүн итгэж хүлээн авсан байдаг бол нөгөө талд олон хүн үгүйсгэж “Хүн хэзээ ч дахин амилдаггүй” гэдгийг батлах гэж хичээж байна. Тиймээс сэтгүүлч би Хэрэг хуучирдаггүйн тул Христийн Хавтаст хэргээ дахин үргэлжлүүлж эрэн сурвалжлагаа үргэлжлүүлэн хийлээ. Энэ удаад өөрийнхөө хэлсэн ганцхан үгээр зард гарсан хоригдол Барабыг аварч, Христэд цаазлах ял өгсөн Ромын амбан захирагч Понти Пилатыг гэрчээр дуудах гэж байна. Түүнийг дууддагийн учир тэрээр Есүс Христийг буруугүй гэдгийг нь мэдсэн ч цаазлахыг шаардан хашгиралдаж байсан олны талд орсон. Тиймээс яагаад буруугүй гэж бодож байсан тухай нь Понти Пилатаас асууж мэдэцгээе. Харин үүнээс өмнө Понти Пилат гэгч энэ хүн түүхнээ Библиэс өөр ямар эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн байдаг юм бол? Түүх сөхье.