Уур хилэн

Монгол түмэн уур биеийг зовооно, уул морийг зовооно гэж хэлдэг шүү дээ. Энэ бол туйлын үнэн. Уурласнаараа та өөрийгөө зовооно. Өөрийнхөө дэргэд байгаа дотны хүмүүсээ ч зовооно. Харин уурлаж байгаа шалтгаанаа ухаж ойлгоод түүнийг дахиад тохиолдоход өөрийгөө барьж сурах нь чухал. Уур хилэн бадарсан харилцааны орчин, улаан гал дүрэлзсэн ойн түймэр хоёр яг адилхан. Улаан гал дүрэлзсэн түймэр, уур хилэн хоёр бүхнийг утсгадаг бол уучлал, тэсвэр тэвчээрээр бүгдийг туулдаг юм.