Иудагийн захидал нь өөрсдийгөө итгэгчид хэмээн зүтгэдэг хуурамч багш нараас сэрэмжлүүлэхийн тулд бичигджээ. Энэ товчхон захианд Петрийн хоёр дахь захидалтай төстэй хэсэг байдаг ба Бурханаас “хүмүүстээ нэгэнт өгчихсөн итгэлийнхээ төлөө тэмцэхийг” уншигчдадаа хандан Иуда ятгажээ.

/Эх сурвалж: Ариун Бичээс Нийгэмлэг 2013 АРИУН БИБЛИ-ийн ИУДА номын танилцуулга/