Муугийн үр

Хүн хэмээх амьтаны сөрөг зан чанараас муу муухай бүхний үр харилцаанд цацагдаж, асуудлын салхи амьдралд дэгддэг. Гэхдээ сөрөг зангийн эсрэг эерэг зан чанар бас байдаг. Тэр эерэг зан чанараа хөгжүүлэх юм бол эхлүүлсэн харилцаа бүхэн сайнаар төгсөх учиртай. Гэтэл түрхэн зуурын амралт, хүрэх ирээдүйгээ товчлох хүслээсээ болоод хүмүүс сөрөг зан чанараа зэрлэг ургамал шил ургуулж байна. Энэ нь нийгмийн аливаа сайн байх ёстой харилцаа бүхний үрийг өнгөцхөн төдий үрслүүлж, хогийн ургамал мэт хэрэггүй бүхнийг гүн суулгаж байгаагаас өөрцгүй юм.