Томоохон гай тохиолдсоны дараа эцсийн хүчээ шавхаж, толгойгоо гудайлгаж биш, гэдийлгэж амьдралд ухаан зааж босох нь үнэхээр чухал. Эцэст нь өөдрөг бай. Өөдрөг сэтгэл нь бүхнийг шинээр эхлэх боломжыг олгодог. Өнгөтэй өөдтэй, энэ хорвоогийн сайхан сайхан бүхэн өөдрөг сэтгэлээс үүдэлтэй. Ямар ч гай зовлон таны амьдралыг нөмөрлөө ч, та өөдрөг байх юм бол аяндаа л бүх зүйл сайхан болно. Гай тохиолдох бүрт би байнга өөртөө хэлдэг үг бол: “Наран доорх бүх юмсад буюу бүгдэд нэг л хувь тавилан байдаг нь гай юм. Хүмүүний хөвгүүдийн зүрх муу муухайгаар дүүрч, амьдралынх нь туршид зүрхэнд нь солиорол байх ажээ.” гэсэн үг юм. Таныг гай тотгор ялгаж онодоггүй. Гай тотгор нь хүн бүрийн амьдралд ээлж дараалан учирдаг, хорвоогийн хамгийн хүнд, хатуу, хахир асуудал юм гэдгийг санаарай.