Аз-Эз

Сугалаанд олон сая төгрөг хожих нь аз ч гэлээ. Тэр олон сая төгрөгөөр та өөрийнхөө хүн болж төрсөн аз завшааныг, үгүйсгэж болохгүй. Мөнгө бол аз жаргалд хүргэх хэрэглэгдэхүүн л болохоос таны амьдралд үргэлж дутагдаж байдаг азын бэлэгдэл биш юмаа. Энэ хорвоод хүн болж төрсөн чинь таны аз. Эрүүл чийрэг өсөж, торниод, ээж ааваараа хайрлуулж, идэх хоолтой, орон байртай байгаа чинь таны аз. Хайрлах хань ижилтэй, үнэрлэж өхөөрдөх бяцхан үрстэй бол та өөрийгөө азтайд тооцоорой.
Update RequiredTo play the media you will need to either update your browser to a recent version or update your Flash plugin.