БИБЛИД ҮНЭХЭЭР ИТГЭЖ БОЛНО ГЭЖ ҮҮ?

БИБЛИД ҮНЭХЭЭР ИТГЭЖ БОЛНО ГЭЖ ҮҮ?

Өвс хатдаг, цэцэг ганддаг. Харин бидний Бурханы үг мөнхөд байна. Исаиа 40:8

Саяхан Тайм сэтгүүл дээр “Библийн түүхүүд үнэн үү?” гэсэн гарчигтай нийтлэл хэвлэгдсэн юм. “Абрахам бодит хүн байсан уу?”, “Израильчууд үнэхээр Улаан тэнгисийн дундуур гарсан уу?”, “Иошуа Иерихо хотыг эзэлэсэн үү?”, “Мосе үнэхээр түүхэн хүн мөн үү?” гэх мэт олон асуултыг энэхүү нийтэлийн хүрээнд хөндсөн байв. Энэ мэт сэдвээр бичдэг нийтлэлүүдийн нэгэн адил зохиолч орчин үеийн архелогийн хэд хэдэн олдворуудаас эш татаад уншигчдад Хуучин Гэрээ бол үлгэр домог юм гэсэн сэтгэгдлийг төрүүлэхээр дүгнэлт бичсэн байлаа. “Абрахам гэдэг хүн үнэхээр амьдарч байсан эсэхийг Библийн бичвэрээс өөр ямар ч баримтаар нотлох аргагүй юм” хэмээн тэрээр бичсэн байна. Зөвхөн Абрахам ч биш, Библи дээрх олон хүмүүсийн талаар иймэрхүү зүйлсийг бичсэн байлаа. 
Өнөөдөр архелогийн хөдлөшгүй баримт олдохгүй л бол Библи дээрх аливаа түүхийг үнэн бодит гэж үзэх үндэслэлгүй гэсэн байр суурьтай олон эрдэмтэд байдаг. Тэгвэл тэдгээр хүмүүс эгэл жирийн хүмүүсийн мэдэхгүй зүйлсийг мэдээд байна уу? Эсвэл эсрэгээрээ юу? Бидний итгэл сохор юм уу? Эсвэл эсрэгээрээ тэр хүмүүс Бурханы үнэнд харалган хандаад байна уу? 
Үнэндээ маш олон хүмүүс 2000 жилийн өмнө булагдсан ямар нэгэн эд өлгийн зүйлийг л бүх үнэнийг хадгалж байдаг зүйл гэж бодоод байдаг. Гэтэл яг ийм хугацаагаар хадгалагдаад ирсэн, эрдэмтэн мэргэд, их бичээчдийн үеэс үед дамжуулан нандигнаж ирсэн бичвэрийг болохоор үлгэр домог гэж үзээд байгаа нь өөрөө өрөөсгөл хэрэг. 
Бид Библи хэрхэн бичигдэж, хэрхэн хадгалагдаж, хэрхэн үеэс үе, гараас гар дамжин явж ирснийг мэдэх юм бол үүнд тэс өөр байдлаар хандах болно. Хэрвээ би хувьдаа үүнийг мэддэггүй байсан бол Библи дээрх түүхүүд болон Абрахам, Исаак, Иаков, Мосе гэх мэт хүмүүсийн бодит хүмүүс байсан эсэхт эргэлзэх л байсан. 
Гэтэл бичээч нар Бичвэрийг хуулан бичихдээ ямар хянамгай ханддаг байсныг та мэдэх үү? Хуучин гэрээн дээрх анхны хууль өгөгдөх үед хүмүүс тэрхүү хуулийг чулуун дээр бичээд гэрээний авдарт хийж онцгой ариун хэмээн үзэж нандигнан хадгалж байсан. Тэгвэл энэ хуулийг бидэнд дамжуулж өгсөн Мосег түүхэн хүн байгаагүй гэж хэлэх юм бол дэлхий даяар байгаа Христитгэлт хүмүүс, Иудейн шашинтнууд, Исламын шашинтнууд үүнийг хэрхэн хүлээж авах бол?
МЭ 6-р зууны үед Мазоретчууд гэгддэг эрдэмтэн багш нар цугларч, Тибер, Иерусалим, Александриа зэрэг хотуудад эртний бичвэрүүдийг эмхэлж цэгцэлэсэн байдаг. Тэд эртний Еврей бичигт эгшиг үсгүүдийг нэмж, тэдгээрийг кодчилж, нэгтгэж өгсөн нь Иудейн шашинтнууд болно Христитгэлтнүүдийн хувьд үнэлж баршгүй бүтээл болсон юм. 
Жишээ нь Библийн эхний ном болох Эхлэл ном гэхэд 50 бүлэгтэй. Гэтэл эртний бичвэрүүд дээр ямар ч бүлгийн тоо гэж байгаагүй. Тиймээс бичээч хуулбарлагч нар тухайн номыг бүрэн бүтэн хуулбарлагдсан эсэхийг шалгахын тулд бүх үгсийг нэг бүрчлэн тоолж, тэрхүү тоогоо тааруулах замаар хуулбарладаг байсан юм. Энэ утгаараа Библи бидэнд 2000 жилийн тэртээд бичигдсэн тэр л хэвээрээ дамжин ирсэн. 
Тэгвэл Библийн түүхүүд түүхэн бодит явдлууд мөн үү? Эсвэл зүгээр л хүмүүсийн санаанаасаа зохиосон үлгэр домог уу? Үнэндээ өнгөрсөн зууны бүхий л эрдэмтэд итгэгч, үл итгэгч ялгаагүй Библи дээрх түүхийг бодит түүх хэмээн үзэж ирсэн юм. Холбогдох архелогийн олдвор олдохоос нааш Библи дээрх түүхүүд үнэн биш гэж үзэх энэхүү үзэл өөрөө тийм ч ухаалаг байр суурь биш юм. Гэхдээ тухайн цаг үеийн архелогийн олдворууд ч гэсэн Библийн түүх үнэн болохыг баталсаар байдаг гэдгийг та битгий  мартаарай.