БУРХАН ТАНЫГ ХЭРХЭН ҮНЭЛДЭГ ВЭ?

БУРХАН ТАНЫГ ХЭРХЭН ҮНЭЛДЭГ ВЭ?

Зуун хоньтой байтал нэг нь алдагдахад ерэн есөн хонио бэлчээрт орхин, алдагдсан нэгийг нь олтлоо араас нь явахгүй хүн та нарт байна уу? Лук 15:4

Цахилгаанчин мэргэжилтэй, 44 настай Александр Комин гэрийнхээ доор 10 гаруй метр гүн хонгил ухаад хонгилынхоо үзүүрт жижигхэн дөрвөлжин төмөр өрөө гаргасан байжээ. Тэрээр өөрийн агуй хэлбэрийн гяндангаа бэлтгэж дууссаны дараа орон гэргүй, ядуу зүдүү эмэгтэйчүүдийг хуурч гэртээ авчраад тэндээ хорих болсон байна.  
Түүнийг цагдаа нар баривчлах үед түүний гарт 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн амиа алдсан байсан бөгөөд 3 эмэгтэйг гинжээр гинжлэн гяндандаа хорьсон байжээ. Тэрээр өөрийн хулгайлж авчирсан хүмүүсийнхээ духан дээр боол гэсэн шивээсийг хийсэн байжээ. 
Тэрхүү харгис этгээдийн хохирогч болсон бүсгүйчүүдийн нүүрэн дээрээс дээрх шивээсүүдийг арилгахын тулд шаардлагатай санхүүг босгохын тулд орон нутгийн удирдлагын зүгээс хандивын данс нээсэн боловч ямар ч хандив ирээгүй гэдэг. 
Гэтэл эсрэгээрээ “Ханна” хэмээх ротфеллер нохойг эзэн нь төөрүүлж хаясан байсныг хогийн цэг дээрээс хүмүүс олжээ. Нохойг өрөвдөж хайрласан хүмүүс түүнд тохирох эзэн хайж эцэст нь өөр нэгэн хотод түүнд тохирох эзнийг олсон байна. Нохойг онгоцоор тээвэрлэх боломжгүй учир сайн дурын 12 хүн түүнийг ээлжлэн нэг цэгээс нөгөө цэг хүртэл түүнийг 5000 км газар тээвэрлэж шинэ гэрт нь хүргэж өгсөн байна. 
Харгис хэрцгий нэгний гарт орж, аймшигтай хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд тусалж, тэдний духан дээр шивсэн “боол” гэсэн шивээсийг арилгахад шаардлагатай мөнгө санхүүг гаргаж өгөхөөс нэг хэсэг хүмүүс нь татгалзсан байхад эзэндээ хаягдсан нохойд тус болох гэж өөр хэсэг хүмүүс маш их зардлыг өөрсдөөсөө гаргаж байх жишээтэй. 
Хүн хүнээ хайрлаж, хүн хүнээ өрөвдөж, хүн хүнээ энэрнэ гэдэг өнөөдөр хүмүүс биднийг хүн болгож байдаг чухал чанар. Гэвч зарим улс орнуудад хүний эрх ноцтойгоор зөрчигдсөөр, хүмүүс бие биендээ туслах биш зөвхөн хар амиа хичээсэн амьдралаар амьдарсаар байна. 
Өнөөдөр ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг улс орнуудад хүнийг хамгийн үнэ цэнэтэй баялаг хэмээн үздэг. Тэгвэл хүнийг үнэ цэнэтэйд тооцох энэ итгэл үнэмшил чухам хаанаас эхлэлтэй юм бэ? Сайтар судлаад үзэх юм бол энэ нь ихэвчлэн Христитгэлт үнэлэмжийг эн тэргүүнд тавьсан тэдгээр улс орнуудаас эхлэлтэй байдаг. 
Учир нь хүн нэг бүр Бурханы мэлмийд үнэ цэнэтэй, эрхэм нандин юм. Өнөөдөр нийгэм дээр хүмүүс бие биенээ янз бүрээр харж, янз бүрээр үзэж, гадуурхаж, ялгаварладаг. 
Харин Бурхан биднийг хэзээ ч ялгаварладаггүй. Түүний мэлмийд хүн нэг бүрийн амь амьдрал юутай ч зүйрлүүлэшгүй үнэ цэнэтэй юм. Тиймээс найз минь би танд нэг сайхан мэдээг дуулгая. 
Өнөөдөр таныг бусад хүмүүс хэн гэж харахаас үл шалтгаалаад Бурхан таныг Өөрийнхөөрөө хардаг. 


                       ТА ДАВТАГДАШГҮЙ, ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ, БУРХАНААР ХАЙРЛАГДСАН НЭГЭН