Хийрхэл

Залуу минь идэр насандаа баярлаж цэнгэ. Залуу насныхаа туршид зүрх сэтгэлээ баясга. Өр зүрхнийхээ хүсэл, өөрийн нүдний харцыг дага. Гэхдээ энэ бүгдийнхээ төлөө Бурханаар шүүгдэх болно гэдгээ мэдтүгэй. Иймээс сэтгэлийн зовлон биеийн шаналалаас зайлж явагтун. Учир нь хүүхэд нас, эрч хүч гэдэг чинь зуурдын юм” гэж бичсэнийг би олж уншсан юм. Нээрээ л хүний залуу нас зуурхан үзэгдэх нарны чөлөөтэй адилхан. Тиймдээ ч хүний хийрхэх ёстой зүйл бол залуу нас, гоо үзэсгэлэн, эрдэм чадал, суу ухаан билээ. Энэ хорвоод хүмүүний биеийг олж төрчихөөд энэ биеийнхээ чадлаар бус, эд материалаар хийрхэнэ гэдэг бол утгагүй юм.