ХЭН НЭГЭН ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙГАА

ХЭН НЭГЭН ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙГАА

2008 онд дэлхийн эдийн засгийн хямралын улмаас Байкалск цаасны үйлдвэр хаалгаа барисан юм. Энэхүү үйлдвэрт ажилладаг байсан хүмүүсийн ар гэрт энэ нь хүнд цохилт болсон нь мэдээж. Тэр тусмаа Сибирийн тэртээд алслагдсан нэгэн жижигхэн тосгоны хувьд энэ нь бүр ч том цохилт болсон юм. Учир нь энэ тосгонд амьдардаг 17000 хүний амьдрал ахуй тус үйлдвэрээс шууд хамааралтай байжээ. Улмаар үйлдвэр зогсох үед бусад бизнесүүд ч дагаад зогссон байна. Хүмүүс хэмнэлтийн горимд шилжиж, цахилгааны мөнгөө хэмнэхийн тулд гэртээ нэгээс дээш өрөөний гэрлийг асаахаа болисон гэдэг. Өглөө ажилдаа явах хүн байхгүй тул үд болтол унтдаг болж, архидалт улам бүр газар авах болсон байна. 
Тэд өөр газар луу нүүж шинэ ажилд орж болохгүй гэж үү? Мэдээж болно. Гэхдээ Байкалскаас нүүнэ гэдэг тэндэхийн ихэнх хүмүүсийн хувьд аймшигтай хэрэг байв. Учир нь тэд хэзээ ч эндээс өөр газарт амьдарч үзээгүй. Тэдний аав ээж нар энэ үйлдвэрийг барьж, тэндээсээ хань ижлээ олж, үйлдвэрийн ойролцоо орон гэрээ барьж, бүх амьдралынхаа туршид амьдарсан. Байкалск тосгоны иргэн Светлана Бровкин сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Бидэнд явах газар байхгүй. Хэн ч биднийг хүлээж авахгүй. Хэн ч биднийг хүлээгээгүй” хэмээн ярьсан юм. Хаашаа ч явах аргагүй, хэн ч таныг хүлээхгүй байна гэдэг ямар гунигтай нөхцөл байдал вэ?
Тэгвэл эсрэгээрээ Есүс загалмай дээр амиа өгөхийнхөө өмнө “Миний Эцэгийн гэрт орон байр олон бий. ... Би та нарт орон байр бэлдэхээр явна. Би явж, та нарт орон байр бэлдчихвэл, дахин ирж, та нарыг Өөртөө авна. Би хаана байна, та нар мөн тэнд байх болно” (Иохан 14:2,3) хэмээн хэлсэн байдаг. 
Тиймээ, энэ амьдрал маань дуусч, энэ дэлхийг орхин одох үед бидэнд очих газар бий. Биднийг хүлээж байгаа хүн бий. Мөн Есүс энэ дэлхий дээр дахин ирж биднийг Өөртөө авах болно гэж амласан. Тэр цагт бид үүрд хамт байх болно. Ямар гайхалтай хэрэг вэ?