ӨТӨЛ НАСАНДАА Ч БУРХАНТАЙ ХАМТ

ӨТӨЛ НАСАНДАА Ч БУРХАНТАЙ ХАМТ

Тийм ээ, тийм, би хүлээн зөвшөөрнө. Би бол өндөр настан. Өглөө сэрэхдээ эрч хүчээр дүүрэн сэрдэг байсан залуу нас минь ард хоцорч. Хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх үүрэг хариуцлага минь ч ард үлдсэн. Үйлчлэлийнхээ хүрээнд Харолд бид хоёр олонтаа аялдаг ч би өмнөхөөс илүү олон цагаар гэртээ суух болсон байна.
Харин амьдралынхаа энэ л цаг үед би Библийн зарим нэг онцгой эшлэлүүдээс урам зориг авах болсон юм. Тэдгээрийн нэг бол Дуулал 143-р бүлгийн 8-р эшлэл юм. Давид хаан энд хэлэхдээ “Өглөө бүр хайр энэрэлээ надад сонсгооч!” гэсэн байдаг. Өглөө сэрэхдээ Бурханы хувиршгүй хайрыг санаж сэрнэ гэдэг үнэхээр гайхамшигтай биш гэж үү? Тэр таныг өөр шинэ сайн загвараар сольж орхихгүй шүү дээ.
Цааш нь 10-р эшлэл дээр Давид “Та миний Бурхан учраас тааллыг тань гүйцэлдүүлэхийг надад заагаач!” хэмээн залбирсан байдаг. Тиймээ, үнэхээр Эзэнээр үүнийг заалгахсан. Хором мөч бүрт Бурханы хувьд “чухалд” тооцогддог зүйлсийг хийхсэн. Учир нь амьдрал дэмийн өнгөрүүлэхэд дэндүү богинохон юм.
Эцэст нь 10-р эшлэлийн төгсгөлд Давид хаан “Сайн Сүнс чинь намайг тэгш газарт удирдана” гэсэн байдаг. Нас дээр гараад ирэхээр өөдөө өгсөхөд илүү ядардаг болдог юм байна. Ууланд авирах нь бүү хэл өгсүүр замаар явахад ч хэцүү санагдана. Тиймээс миний хувьд Бурхан биднийг тэгш газраар удирдан дагуулна гэдэг үнэхээр чухал санагдаж байна. Бурхан биднийг өөрсдийн маань хэр хэмжээнд таарсан тэр л замаар хөтлөн дагуулдаг. Бурхан бидний хийж чадахгүй зүйлийг хэзээ ч биднээс шаардахгүй.
Та харж байна уу? Энэ үгс өндөр настай болсон бидэнд үнэхээр урам зориг өгөхөөр үгс байгаа биз? Хэрвээ та хориод эсвэл гучаад насан дээрээ явж байгаа бол таны амьдралын ямар ч үед Бурхан тантай хамт байх болно гэдэгт бат итгэж болно. Таны өтөл нас ч уйтгар гунигт дарагдсан байх албагүй. Учир нь Бурхан бидний амьдралын цаг үе бүхэнд таарсан төлөвлөгөөг бэлдсэн байдаг. Тэр биднийг тэр л гайхамшигтай төлөвлөгөөнийхөө дагуу хөтлөн дагуулдаг билээ.