МӨНХИЙН УЛС БОДИТОЙ ЮУ?

МӨНХИЙН УЛС БОДИТОЙ ЮУ?

Миний Эцэгийн гэрт орон байр олон бий. Тийм биш байсан бол Би та нарт хэлэх байсан. Иохан 14:2

Хилийн чанад руу аялах бүрд, өмнө нь очиж байгаагүй газруудаараа очих бүрд миний сэтгэл их хөдөлдөг. Тэр газар ямар байдаг бол, хүмүүс нь ямар хувцас өмсдөг бол, тэнд очоод бид юу хийх бол, цаг агаар нь ямар бол, ёс заншил нь ямар бол гэх мэт маш олон асуулт толгойд маань эргэлддэг. Гэхдээ үүнийг олж мэдэх гуравхан зам бий. Нэг нь тэр газрын тухай бичсэн ном буюу интернет тэмдэглэлүүдийг олж унших, эсвэл тэнд очиж үзсэн хүнтэй ярилцах. Эцэст нь мэдээж өөрөө очиж үзэх.
Үхлийн дараах амьдралын тухай өгүүлсэн цорын ганц барьцтай эх сурвалж бол Есүс Христ. Үхэл ойрхон байгааг мэдэх үедээ хүмүүс олон зүйл нуршилгүй шууд гол асуудлаа ярьдаг. Тэгвэл загалмайн үхлийн өмнө Есүс үхлийн тухай болон үхлийн дараах амьдралын тухай өгүүлсэн байдаг. Ингэхдээ Тэрээр “Миний Эцэгийн гэрт орон байр олон бий. Тийм биш байсан бол Би та нарт хэлэх байсан. Би та нарт орон байр бэлдэхээр явна. Би явж, та нарт орон байр бэлдчихвэл, дахин ирж, та нарыг Өөртөө авна. Би хаана байна, та нар мөн тэнд байх болно” (Иохан 14:2-3) хэмээн өгүүлсэн.
Мухамед болон Буддагаас ялгаатай нь Есүс дагалдагч нартаа Өөрийгөө тэнгэрээс ирсэн бөгөөд тэнгэр лүү, Эцэг рүүгээ буцах болно гэдгээ маш тодорхой хэлсэн билээ. Ингэхдээ үүнийг чин сэтгэлээсээ, маш бодитойгоор өгүүлсэн.  
Есүсийн өгүүлсэн мөнхийн улсыг Грекээр топос гэж нэрлэдэг. Энэ үгээс топограф буюу байрлал зүй гэдэг нэршил бий болсон. Өөрөөр хэлбэл топос гэдэг нь бодитой орших газар гэсэн утгыг илэрхийлдэг. 
Жишээ нь: би цөөнгүй удаа Бетлехемд очиж үзсэн. Нарийн замаар алхаж, Есүсийн мэндэлсэн байж болзошгүй газрыг очиж үзсэн юм. Гэтэл тэр газар бидний одоо амьдарч байгаа газраас их хол шүү дээ. 
Энэ дэлхий дээр амьдран үйлчилж байхдаа Есүсийн ихэнх цагаа өнгөрөөсөн Галил бол үнэхээр сайхан газар. Бичвэрээс Есүсийн уншиж байсан тэрхүү синагогийн суурин дээр 3-р зууны үед барьсан синагог одоо ч хэвдээ бий. Тэгвэл яг л тэр бодит газруудад Есүс бодитойгоор амьдарч, мөн дагалдагч нартаа бодитойгоор орших мөнхийн улсын тухай сургасан. 
Алгаслын баярын орой, загалмайн үхлийнхээ өмнөхөн Есүс дагалдагч нартаа тэдэнд зориулан орон байрыг бэлдэнэ, тийнхүү тэд ч бас Есүсийн байх газар Түүнтэй хамт байх болно хэмээн өгүүлсэн байдаг. Ингэхдээ Есүс “Би хаана байна, та нар мөн тэнд байх болно” гэж хэлсэн.
Хэрвээ Есүс Христ одоо тэнгэрт, Бурхан Эцэгийнхээ оршихуйд заларсан гэдэгт та итгэдэг бол хожим нь бид ч бас энэ дэлхийг орхин одохдоо тэнд Түүнтэй хамт байх болно гэдэгт итгээрэй.
“Гэхдээ би өмнө нь тийшээ очиж байгаагүй шүү дээ?” гэж та бодож байж болох. Энэ дэлхий дээр миний очиж үзээгүй маш олон газар бий. Тэглээ гээд тэр бүх газар бодитой биш гэсэн үг биш. Тэгвэл мөнхийн улс ч гэсэн үүнтэй адил.
Тэгвэл мөнхийн улс гэж яг ямар янзын газар байдаг юм бэ? Есүсийн хайртай дагалдагч болох элч Иохан мөнхийн улс ямар байх тухай үзэгдэл дотор үзсэн. Энэ тухай Илчлэл 21 болон 22-р бүлэг дээр бичигджээ. Библийн энэ хэсгүүдэд мөнхийн улсад юу байдаг болон байхгүй тухай өгүүлсэн байдаг. Та өөрөө олж уншаарай.


“ИТГЭГЧИД МӨНХИЙН УЛСЫН ТУХАЙ БОДОХОО БОЛИХ ҮЕДЭЭ ЭНЭ ДЭЛХИЙ ДЭЭРХ ҮЙЛЧЛЭЛДЭЭ ҮР НӨЛӨӨГҮЙ БОЛДОГ” СИ.ЭС.ЛЬЮИС