БУРХАНТАЙ ОЙР ДОТНО ХАРИЛЦААТАЙ БАЙХ НЬ

БУРХАНТАЙ ОЙР ДОТНО ХАРИЛЦААТАЙ БАЙХ НЬ

Энн Воскамп өөрийн хуримын бөгжнийхөө алмазан шигтгээг гээчихжээ. Хэдийгээр тэр нь 2мм хэмжээтэй өчүүхэн жижиг чулуу боловч түүний мэдэх хамгийн үнэтэй чулуу байв. Энэ харамсалтай үйл явдлаар дамжуулаад Энн нэгэн чухал үнэнийг ойлгосон байлаа. “Хэрвээ тэр 2мм хэмжээтэй жижигхэн чулууг бидний амьдралын долоо хоног бүрийн тоогоор үржүүлээд нийлүүлэхэд ердөө л нэг халбага болно. Хэрвээ таныг 90 насална гэж үзээд таны амьдралын 7 хоног бүрээр үржүүлэхэд тэр чулуу ердөө л 1 халбага хэмжээтэй болно” гэж Энн бичсэн байна. 
Хуримын бөгжнийхөө алмазан шигтгээг алга болгоно гэдэг харамсалтай хэрэг ч бидний амьдралын өдөр хоногуудтай зүйрлэх аргагүй юм. Алмазан шигтгээг орлуулж болно. Харин таны амьдралыг орлуулах аргагүй юм. 
Тэгвэл та Бурханы хувьд ямар үнэ цэнэтэй вэ гэдгээ мэдэх үү? Тэр таныг энэ дэлхий дээр шалтгаантайгаар төрүүлсэн. Тэр тантай өдөр бүр ойр дотно харилцаатай байхыг хүсдэг. Та Бурхантай харилцаатай байснаараа Бурханыг алдаршуулж байдаг. Учир нь танд хандсан Бурханы гол зорилго бол тантай нөхөрлөж, ойр дотно харилцаатай байх явдал юм. 
Та өдрийн аль ч цагт Бурхантай холбоо тогтоож болно. Ажил дээрээ байхдаа ч, хүүхдээ асарч байхдаа ч, оройн хоолоо хийж байхдаа ч болно. Таны ойр дотны хүн таныг гомдоосон үед ч, хайртай дотны хүнээ алдсан уй гашуу дунд ч Бурхан тантай хамт байдаг. Та ямар ч үед Бурхантай ярьж, Түүнд зүрх сэтгэлээ уудалж болно. Таныг Бурхан хүлээсээр, тантай ярилцаж, таны зүрх сэтгэлийг хуваалцахыг хүссээр байдаг. Тиймээс ч Тэр бидэнд “Над руу ирээрэй” гэж хэлсэн юм (Mатай 11:28).
Таны амьдрал Бурханы хувьд үнэ цэнэтэй. Тэр таныг Өөрт нь зүрх сэтгэлээ нээгээсэй хэмээн хүлээж байдаг. Тиймээс хэрэгцээтэй бүхий л зүйлээ Бурханд даатгаж, Бурханд итгэж найд. Өдөр бүрийн амьдралдаа Бурханы оршихуйг мэдэрч амьдар. Учир нь таны амьдралын өдөр хоног бүр алтнаас ч илүү үнэтэй юм шүү.