Илчлэл 22:6-21

Тэр надад —Эдгээр үгс нь итгэмжит бөгөөд үнэн. Эш үзүүлэгчдийн сүнсний Бурхан Эзэн удахгүй болох ёстой зүйлсийг зарц нартаа үзүүлэхийн тулд тэнгэрэлчээ илгээв. “Харагтун, Би удахгүй ирнэ. Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг сахигч нь ерөөлтэй еэ!” гэв. (Илчлэл 22:6-7)
    Энэ хэсэгт Есүс Өөрийнхөө дахин ирэх тухай онцгойлон хэлсэн байна. Есүс энд хэлэхдээ “Би удахгүй ирнэ” гэсэн. Мөн энэ үгээ 12 болон 20-р эшлэл дээр ч давтан хэлсэн байгаа. Гэхдээ Библийн олон судлаачид Есүсийн энэ үгийг Илчлэл 4-р бүлгээс эхлэн өрнөж байгаа үйл явдалтай холбон тайлбарладаг. Өөрөөр хэлбэл “Их зовлонгийн үе эхэлснээс хойш удахгүй ирнэ” гэдэг утгаар Есүс хэлсэн гэж тэд тайлбарладаг. Ингэж ойлгох боломж бас бий. Учир нь Их зовлонгийн үе өөрөө 7 жилээс удаан үргэлжлэхгүй юм. 
 



Бусад дугаар